2012 оноос аялал жуулчлал, тийз захиалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн “Airbook” компани IT технологи дээр суурилсан ухаалаг үйлчилгээгээрээ аялал жуулчлалын салбарын хөгжлийг түүчээлж явна. Тус компани онлайнаар дэлхийн 30 гаруй улсын зочид буудал захиалгын үйлчилгээгээрээ тэргүүлэгч 750 гаруй байгууллагуудтай олон улсын зочид буудал захиалгын системийг нэвтрүүлснээ өнөөдөр гурван жилийнхээ ойн дээр хэвлэлийнхэнд танилцуулсан юм.
Ингэснээр монголчууд бидэнд төрөлх хэлээр 203 улсын 130 гаруй мянган зочид буудлын мэдээллээс онлайнаар сонголт хийж захиалах боломжийг олгож байгаа юм.
Хамгийн гол нь хэрэглэгч www.Z24.mn сайтад нэвтэрч зорчих гэж буй улсынхаа нэр, хаяг байршил, очих газрын нэрийг оруулснаар тухайн байрлалын эргэн тойронд буй сул өрөөтэй бүх л зочид буудлын мэдээлийг авч өөрийн таашаалдаа нийцүүлэн сонголтоо хийх боломжтой юм.
Түүнчлэн тухайн зочид буудлынхаа талаархи фото мэдээлэл, зэрэглэл, хаяг байршил, үйлчилгээ, холбоо барих мэдээлэл, үнэ ханш, захилага авах боломжтой өрөөнүүдийн фото зураг, өрөөний үйлчилгээний мэдээлэл, хямдрал урамшуулал, ойролцоох алдартай газар, дэлгүүрүүд, нисэх онгоцны буудлуудын мэдээллийг ч харах боломжийг олгож байгаагаараа эдний үйлчилгээ давуутай юм.
Зочид буудлын өрөөний үнэ 10 ам.доллараас эхэлж буй бөгөөд бүх мэдээллийг фото хувилбараар авах боломжтой аж. Төлбөрийг дотоодын банкуудын картын систем, банкны шилжүүлэг, олон улсын Paypal төлбөр тооцооны системийг ашиглан төгрөг, ам.доллар, солонгос вон гэсэн гурван төрлийн мөнгөн тэмдэгтээр төлбөрөө хийх боломжтой аж.
Цаг бол алт гэж үг бий. Тэгвэл мэдээллийн технологиос хоцрохгүйн тулд “Airbook” компани гар утас, таблетанд суурилсан “Android” аппликейшнийг нэвтрүүлснээ ч өнөөдрөр танилцууллаа.
Z24 аппликейшнийг ашигласнаар заавал билетийн кассуудад очиж онгоцны тийзийн үнийн мэдээллийг авах шаардлагагүй болсон байна. Z24 аппликейшнийг татаж суулгаснаар хүссэн чиглэл, үнийн сонголтоо хийх боломжтой гэдгийг тэд хэллээ.
Мөн тус компани ирэх 5 дугаар сараас эхлэн олон улсын стандартад нийцсэн автобусыг явуулж эхлэх юм байна. Онгоцны тийз болон аяллын тийз захиалсан хэрэглэгчийн ая тухыг хангах үүднээс дээрх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй аж. Автобусыг онгоц шиг тохижуулж стюардесс үйлчлэх юм байна.
Дашрамд дурдахад тус компани “Та эхлээд аял дараа нь төл” гэсэн уриатай үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал аялагч аль ч банкаар дамжуулан лизингийн үйлчилгээ авч хүссэн орон руугаа аялаад дараа нь төлбөрөө төлөх боломжтой юм байна.
Нислэгийн тизийн үнэ тарифын хувьд өндөр настан, том хүн, хүүхэд, нялх хүүхэд, оюутан, залуус гээд тус бүрд тохирох хамгийн хямд үнийн мэдээллийг авч болох нь ээ.