Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хятадын Ардын банкнаас своп хэлцлээр авсан мөнгө “Чингис бонд”-той дүйцжээ

Т.ЖАНЦАН

Манай эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буюу 17.5 хувиас  огцом буурсаар өнгөрсөн онд 7.8 хувьтай гарсан. Тэгвэл Азийн хөгжлийн банкны төсөөллөөр энэ оны эцэст гурван хувь болж буурах нь. Өөрөөр хэлбэл монголчуудын хэлдгээр хий нь гарсан гүзээ шиг шалчийлаа гэсэн үг.  Эдийн засгийн өсөлтийн хурдын удаашрал цаашид үргэлжилнэ хэмээн тус банкны эдийн засагчид хэлж байна.  Тэгэхээр хямрал улам гүнзгийрч бүсээ бүр чангалах дүр зураг ажиглагдаж байгааг илтгэнэ.

Дэлхий ертөнц даяршиж буй өнөө үед олон улс болон бүс нутгийн эдийн засгийн байдал монголчууд бидэнд шууд нөлөөлж буй нь тодорхой. Азийн хөгжлийн банкнаас гаргасан төсөөллөөс үзвэл дэлхийн эдийн засаг энэ онд 2.2 хувиар өсөх аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 0.6 хувиар өссөн үзүүлэлт. Тэгвэл Ази тивийн эдийн засгийн өсөлт 2.6 хувьтай гарах төсөөлөл хийжээ. Дэлхийн эдийн засагт учирч мэдэх хэд хэдэн эрсдэл байгааг судлаачид дурдав. Тухайлбал, Хятад эдийн засгийн сааралтдаа дасан зохицох, Энэтхэгийн шинэтгэлийн хөтөлбөр удаашрах, Грекийн өрийн цар хүрээ тэлэх, Оросын эдийн засгийн уналт гүнзгийрэх зэрэг эрсдэлтэйг Азийн хөгжлийн банкнаас онцоллоо. Ингээд манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэснийг дор өгүүлье.

Инфляц 9.3 хувь болж буурна

Инфляц харьцангуй тогтуун байх боломж бүрдсэн байна. Энэ нь төв банк бодлогын хүүгээ чангалсантай холбоотой. Өнгөрсөн оны жилийн дунджаар аваад үзвэл инфляц 12.8 хувьтай гарсан. Монголбанк бодлогын хүүгээ 1.5 нэгж хувиар өнгөрсөн оны долдугаар сард нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн. Мөн энэ он гарснаас хойш дахин нэг хувиар өсгөж 13 хувь болгоод буй. Үүний үр дүнд банкуудын зээл, мөнгөний нийлүүлэлт ч буурчээ. Энэ нь инфляцын өсөлтийг хазаарлаж эхэлснийг илтгэнэ. Ингээд Азийн хөгжлийн банк энэ оны төгсгөлд инфляц 9.3 хувьтай гарах төсөөлөл хийлээ.   Уламжлалт бус арга хэлбэрээр эдийн засагт ДНБ-ий 23.7 хувьтай тэнцэх мөнгийг 2013 онд нийлүүлсэн. Мөнгөний энэ нийлүүлэлт одоо буурч 18.7 хувь руу орж иржээ.

Монгол Улс 1.6 тэрбум ам.долларын нөөцтэй

Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн онд Монгол Улсын экспорт нэмэгдсэн импорт буурч гадаад худалдаа ашигтай гарч эхэлсэн хэмээн дүгнэв. Импорт буурсан нь Уул уурхайн тоног төхөөрөмж, шатахууны худалдан авалт багассантай холбоотой. Гадаад худалдааны урсгал тэнцэлийн алдагдал урд нь ДНБ-ий 25.5 хувийг эзэлж байсан бол  өнгөрсөн онд 8.2 хувь болж огцом буурчээ. Гэвч төлбөрийн тэнцлийн нийт алдагдал төдийлөн буурахгүй байгааг онцлов. Учир нь гадаад худалдааны урсгал тэнцлийн алдагдал нөхөж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч 500 сая ам.доллар болсонтой холбоотой. Тэгэхээр өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт 33.5 хувиар буурсан үзүүлэлт гарав. Хөрөнгө оруулалт ингэж буурахад нөлөөлсөн хүчин зүйл гэвэл Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт дууссан, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь уул уурхайн салбарт шинээр хөрөнгө оруулалт орж ирэх сонирхолыг хойш татсан гэх зэрэг шалтгаан бий. Үүнээс гадна манай улсад гадаадын хөрөнгө оруулалтын орчин таагүй байсантай холбоотой аж. Гэвч Азийн хөгжлийн банкнаас ирэх жилээс манай улсын гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэсэн  дүгнэлт хийж байна. Иймд гадаад худалдааны алдагдлыг нөхдөг хөрөнгө оруулалт муудсан нь манай улсын гадаад валютын нөөц дундрахад хүргэж буй юм. Тухайлбал, төв банкинд 2012 онд 4.1  тэрбум ам.долларын нөөц байсан. Гэтэл өнгөрсөн оны эцэст 1.6 тэрбум ам.доллар болж буурлаа.  Уг нөөц нь импортын гурван сарын хэрэглээг хангах тооцоо бий. Энэ нь олон улсын түвшний стандартад нийцсэн байна. Тухайн улс импортын гурван сарын хэрэглээгээ хангаж чадаж байвал хэвийн хэмээн үздэг.  Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “Гадаад валютын хэрэглээг дэмжихэд богино хугацаатай зээлийг их хэмжээгээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл,  Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлээр богино хугацаат гадаад өглөг  авч байгаа юм.  Энэ нь өнөөдөр “Чингис бонд”-ын мөнгөтэй дүйцэхүйц хэмжээнд хүрлээ” гэж онцлов.  Тэрээр цааш нь “Гадаад валютын нөөц дундарсан, гадаад худалдааны ерөнхий тэнцэл алдагдалтай байгаагаас төгрөгийн ханш өнгөрсөн онд 13.8 хувиар унасан. Энэ нь 2013 оныхоос арай бага юм. Тухайн үед 19.2 хувиар төгрөгийн ханш суларсан. Өнгөрсөн онд бодит үйлчилж буй ханш 2.3 хувиар чангарлаа. Худалдааны түнш орнуудын валют хүчтэй суларсантай холбоотой. Жишээлбэл евро, ОХУ-ын рубль ханш суларсан юм. Үүнтэй харьцуулхад төгрөгийн ханш чангарсан үзүүлэлт гарч байна. Хэдийгээр төгрөгийн нэрлэсэн ханш нь суларсан ч бусад орны валюттай бодитоор харьцуулбал чангарлаа. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн дарамтад буй нөхцөл байдалтай уялдаж өгөхгүй байгаа юм. Энэ нь төгрөгийн ханш дахиад сулрах орон зай байгааг илтгэж байна” гэв.

Банкны салбарыг эрсдэлийг буурлахыг зөвлөв

Эдийн засгийн өсөлт саархад банкны салбарт дарамт үүсдэг жамтай. Санхүүгийн хямрал нийгмийн эмзэг хэсэгт хамгийн хүчтэй тусдаг. Ийм  учраас санхүүгийн салбарын хямралаас сэргийлэх нь чухал гэж эдийн засагчид хэлдэг билээ. Азийн хөгжлийн банкны   эдийн засагчид  “Өнгөрсөн жилүүдэд хөтөлбөрийн зээ­лүүдээр дамжуулаад банк­ны системийн зээлийн өсөлт 54 хувиар өссөн удаа­тай.  Чанаргүй зээл өнгөрсөн онд нийт олгосон зээлийн 3.1 хувийг эзэлж байна. Энэ нь бага үзүүлэлт боловч нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь санаа зовоох зүйл.  Өнгөрсөн онд хугацаа хэтэрсэн зээл хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр хугацаа хэтрэх нь чанаргүй зээл болж хувирах урьдач нөхцөл. Иймд чанаргүй зээл нэмэгдэх хандлага байгаа юм. Тэгэхээр банкны салбарт  хэд хэдэн анхаарах зүйл бий. Тухайлбал, хөтөлбөрийн зээлүүдийг өөрийн хөрөнгийн шаардлагаас хасах хэрэгтэй. Мөн зөвхөн барилгын салбарт олгосон зээлийн төвлөрлийг сааруулах арга хэмжээ авах шаардлагатай. Цаашид банкуудын активийн чанар, хөрвөх чадвар, эрсдэлд тулгуурласан хяналт шалгалт, өөрийн хөрөнгийн стандарт шаардлагыг олон улсын түвшинд хүргэх, засаглалыг сайжруулах, нөөцийн санг хэтийг харж бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авах учиртай” гэсэн зөвлөгөө өглөө. Үүнээс гадна банкны системд нааштай алхам хийгдэж буйг онцолсон. Жишээ нь Монголбанкнаас энэ оны нэгдүгээр сараас шинэ зээлд нэг хувийн сан бүрдүүлэх болсон. Мөн гадаад валютын болон эрсдэлээ хязгаарлаагүй зээлд сан бүрдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Иймд цаашид бүх зээлд эрсдэлийн сан бүрдүүлэх нь чухал ажээ.

Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь эдийн засгийн хямралаас гарахад үр өгөөжөө өгнө хэмээж буй. Гэвч Азийн хөгжлийн банкны эдийн засагчдын үзэж буйгаар одоо эдгээр төслүүд гацаанаас гарвал үр нөлөө нь ирэх жилээс харагдана хэмээн үзэж байна. Иймд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлж буй тайланд өөрчлөлт орохгүй гэсэн юм. Учир нь дээрх томоохон төслүүдийн ажил энэ онд эхэлнэ хэмээн тооцсон аж. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхээс гадна эдийн засагт үр өгөөжөө өгөх бусад төсөл хөтөлбөрт анхаарах нь чухал болж буй юм. Тухайлбал, эдийн засагчдын хэлж буйгаар барилгын салбараа дэмжсэн төрийн бодлогоор хямралыг гэтлэнэ хэмээж буй билээ. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг ганц тулгуураар урагшилж, сэргэхгүй. Хөдөө аж ахуй, барилга гээд олон ажлын байр бий болгодог салбаруудаа дэмжих бодлого, шийдвэр хямралыг гэтлэхэд гол үүрэг гүйцэтгэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан