Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жан Зиеи Хятадын улстөрчидтэй амрагийн холбоотой юу

“Гейшагийн дурсамж”, “Гэртээ харих зам”, “Нуугдах бар, хүрхрэх луу” зэрэг киноны дүрээр олон улсад алдаршсан Хятадын кино од Жан Зиеи улсынхаа томоохон улстөрчидтэй нууц амрагийн холбоотой гэсэн шуугиан сүүлийн үед дэгдээд байна. Тэр дундаа хүн амины хэрэгт гэр бүлээрээ холбогдож, өндөр албан тушаалаасаа огцроод байгаа Коммунист намын экс кадр Бо Силайтай мөнгөний төлөө дотно харилцаанд орсон гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй яриа түгээд байгаа юм. Хятадын дотоодын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Жан Зиеи 2007-2011 оны хооронд Бо Силайтай 10 удаа уулзсан бөгөөд тэр бүртээ нэг сая ам.доллар авч байсан гэнэ. Иймэрхүү маягаар жүжигчин бүсгүй улсынхаа томоохон улстөрчидтэй болзоо тогтоож, 64 сая ам.доллар олсон гэж хэвлэлүүд тооцжээ. Шу Мин гэгч баян бизнесмэн Жан Зиеиг улчтөрчидтэй танилцуулан, холбож өгдөг байжээ. Тус бизнесмэнийг Бо Силайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрээр кино одыг улстөрчтэй танилцуулж өгснөө хүлээжээ. Түүгээр ч барахгүй тэднийг анхны удаа уулзуулсны дараа 600 мянган фунт стерлинг Жан Зиеид өгсөн хэмээн хэлсэн байна.  Шу Минээр дамжуулан нийтдээ 18 сая фунт стерлинг Жан Зиеигийн дансанд орсон байна. Биеэ үнэлсэн гэх энэ хэргээр Жан Зиеиг одоо Хятадын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд Хятадаас гадагш хил давахыг хоригложээ. Үүнээс ч болоод Жан Зиеи саяхан болсон Каннын кино наадамд ирж оролцоогүй бололтой.

Гэхдээ энэ бүхнийг үндэслэлгүй худлаа гэж жүжигчин өөрөө үгүйсгэж байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч энэ бүх яриаг утгагүй зүйл, Жан Зиеигийн нэр хүндийг гутаах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Жан Зиеи одоо Хонконгт сүйт залуу Виви Невогийн хамт амьдарч буй. Тэрээр Израиль гаралтай америкийн бизнесмэн эртэй 2008 онд сүй тавьсан юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан