Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
М.Очирбат: Монгол Улс ашигт малтмалын нөөц тооцох өөрийн стандарттай болно

Т.ЖАНЦАН

Энэ сарын 19-20-нд “Монголын геологи, хайгуул-2015”  чуулга уулзалт болох гэж байна. Уг хуралд 120 байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцохоор болжээ. Хурлын үеэр судлаачид Монгол оронд хийж буй уран, газрын тос, зэсийн хайгуул судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй илтгэл тавих аж. Мөн ховор сонин цуглуулга, гэрэл зураг, палентлогийн олдворын үзэсгэлэн гаргана.

Жил бүр шилдэг хайгуулын баг шалгаруулдаг. Тэгвэл энэ онд алтны хайгуулын баг шилдгээр шалгарчээ.  Харин хаанаас ямар нөөцтэй орд илрүүлсэн баг  шилдгээр шалгарсныг зарлах боломжгүй хэмээн МҮГХ-ноос мэдээллээ. Урд нь Оюу толгой, Таван толгой, Цагаан дэлийн жоншны ордыг илрүүлсэн геологичид шалгарч байжээ.  Манай улсад геологи хайгуул, өрөмдлөг, геофизикийн 400 орчим компани бий гэдэг.

Ингээд Монголын үйлдвэрлэлийн геологийн холбооны гүйцэтгэх захирал М.Очирбатаас геологийн салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Геологи уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Ер нь хүнд байна. Ажилтай орлоготой компани алга. Уул уурхайн томоохон компаниуд ашигт малтмалын үнийн уналтаас шалтгаалж сул зогсох боллоо. Экспортолж буй тоо хэмжээ хэвийн боловч бүтээгдэхүүний үнэ унасан тул эдийн засагт үзүүлэх нэмэр тус буурлаа.
Нөгөө талаас хайгуулын лицензийн талбайд геологи, геофизикийн үйлчилгээ үзүүлдэг компани, дээж шинжилдэг лаборатори гээд уялдаа холбоотой ажилладаг газрууд ажилгүй зогсч байна. 2011 онд геологи, уул уурхайн салбар оргил үедээ хүрсэн. Тухайн үед хайгуулын лиценз олгохыг хориглосон байсан ч хугацаа нь арай дуусаагүй ид ажиллаж байсан талбай олон байв. Сүүлийн хоёр жилд хайгуулын дийлэнх лиценз ажлаа дуусгаад ашиглалтын лиценз авах болсон. 

-Геологийн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа вэ?
-Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын тухай тайлан мэдээг хараахан эмхтгэж гаргаагүй байна. Ашигт малтмалын газар уг тайланг гаргаж байгаа. Жилд дунджаар 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан. Хайгуулын лиценз олгохыг хориглохоос өмнө Монгол Улс  хамгийн их хөрөнгө оруулалт хийгддэг эхний таван орны тоонд орж байсан юм. Гэтэл хөрөнгө оруулалт огцом буурлаа.

-Энэ оноос хайгуулын лиценз олгож эхэллээ. Үүнийг дагаад геологийн салбар сэргэж, хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байгаа?
-Хуульд зааснаар хайгуулын лиценз эзэмшигч эхний жилдээ нэг га талбайг 140 төгрөгөөр  тооцож улсад төлнө. Мөн энэ төлбөрөөс багагүй ажлыг тухайн жилдээ хийх учиртай. Хоёр дахь жилд нь 280 төгрөг гээд өсөөд явна. Тэгэхээр эхний жилд хайгуулын лицензээ баталгаажуулах, орон нутагтай тохиролцох ажил нэлээд цаг хугацаа шаардана. Иймд энэ оны сүүлчээр сэргэлт гарах байх. Түүнээс биш хайгуулын лиценз олгоод шууд сэргэлт гарна гэж байхгүй. Улсын хэмжээнд 20 сая га талбайд хайгуулын лиценз олгохоор баталсан. Одоогоор 104 дүгээр градусаас баруун тийш Баруун аймгуудын нутагт хайгуулын лиценз олгохоор байгаа. Мөн Зүүн аймгуудын нутагт өргөдлөөр хайгуулын лиценз олгоно. Бас тодорхой хэмжээний эрдэсийн илрэлтэй талбайд сонгон шалгаруулалт хийнэ. Тэгэхээр энэ ажил, орж ирэх хөрөнгө оруулалт цаг  хугацааны хувьд удааширч магадгүй.

-Геологичид Монгол орноос хэдэн төрлийн ямар ямар эрдэс баялаг илрүүлээд байна вэ?  
-Монгол Улсын нутаг дэвсгэрт 80 гаруй төрлийн ашигт малтмалын орд илэрсэн. Одоогоор 1300 орчим орд нээгээд байна. Тухайлбал, “Эрдэнэт”, “Оюу толгой”, “Таван толгой”-гоос өгсүүлээд алтны шороон орд, барилгын материал, шохойн чулуун ордууд бий. Сүүлийн жилүүдэд алт, нүүрс зэрэг ашигт малтмалын нөөц ихтэй томоохон ордоос илүү жижгэвтэр ордууд ихээхэн нээгдэж байгаа.

-Тухайн ордын нөөцийг тогтоохдоо Монгол Улс өөрийн гэсэн стандарттай болно гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Криско гэдэг олон улсын байгууллага бий. Үүнд улс орнууд ашигт малтмалын нөөцөө тайлагнадаг. Уг байгууллагад ашигт малтмалын нөөц ихтэй улс орнууд гишүүнээр элссэн байдаг. Өөрөөр хэлбэл, гишүүн орнууд нь бие биенийхээ стандартаар бичсэн нөөцийн тайланг хүлээн зөвшөөрөх системд шилжиж буй юм. Энэ байгууллагад АНУ, Австрали, Перу, Чили, ӨАБНУ, Англи, ОХУ, Монгол Улс нэгдсэн. Одоо БНХАУ тус байгууллагад гишүүнээр элсэх бэлтгэлээ хангаж байгаа юм билээ. Тэгэхээр манай улс ашигт малтмалын нөөц тооцох өөрийн стандарттай болох учиртай.  Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт одоогоор судалгаа шинжилгээний ажил хийж байна.

-Хэдийгээр ашигт малтмалын нөөц тооцох стандарт бэлэн болох бол?
-Энэ бол өргөн хүрээтэй цаг хугацаа шаардсан зүйл. Тухайлбал, бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх асуудал бий. Мөн ашигт малтмал тус бүр дээр нөөц тооцох нь өөр өөр байдаг тул маш их судалгаа шаардсан ажил юм.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан