Урьдчилгаа төлбөрийн оронд байр барьцаалж болдог юм уу?
Болно. 8%-ийн хүүтэй зээлийн урьдчилгааны оронд өөрийн өмчлөлийн байр барьцаалж болно.
Урьдчилгаа төлбөрийн оронд хөдөө байгаа орон сууцаа барьцаалж болох уу?
Боломжтой. Гэхдээ таны зээл авах гэж буй банк барьцаанд тавих орон сууц байгаа газар (тухайн аймагт гэх мэт) салбартай байх ёстой болно.
Урьдчилгаа төлбөрийн оронд хашаа байшин барьцаалж болох уу?
Болохгүй
Хамаатныхаа байрыг барьцаалж болох уу?
Ураг төрлийн холбоотой ээж аав, төрсөн ах эгч дүү нар тань өөрсдийн өмчлөлийн орон сууцтай бол түүнийг барьцаалж, 100% зээл авч бас болно. Банк бүр дээр үүнийг харилцан адилгүй шийдэж байгаа.
Урьдчилгаа төлбөрийн оронд Аав, ээжийнхээ байрыг барьцаалж болох уу?
Ураг төрлийн холбоотой ээж аав, төрсөн ах эгч дүү нар тань өөрсдийн өмчлөлийн орон сууцтай бол түүнийг барьцаалж, 100% зээл авч бас болно. Банк бүр дээр үүнийг харилцан адилгүй шийдэж байгаа. Хэрэв тухайн байрны өмчлөлийн гэрчилгээн дээр таны нэр давхар бүртгэгдсэн бол урьдчилгаа төлбөрийн оронд барьцаалах бүрэн боломжтой.
Авах гэж байгаа байрныхаа ордерыг барьцаанд тавьж болох уу?
Хүмүүсийн дунд ийм буруу ойлголт яваад байгаа. Таны авах гэж байр угаасаа таны авах зээлийн барьцаанд тавигдана. Харин урьдчилгаа төлбөрийн оронд авах гэж буй байрнаасаа өөр байр барьцаанд тавих боломжтой.
Өмчилсөн газраа барьцаанд тавьж болох уу?
Болохгүй.
Хуучны байр барьцаалж болох уу?
Банкууд ихэвчлэн ашиглалтын хугацаа нь дуусаагүй (40 жил болоогүй) байруудыг барьцаанд авдаг. Тэгэхээр ашиглагдаад 40 жил болоогүй байруудыг барьцаалах боломжтой.
Урьдчилгаа төлбөрөө аав ээжийнхээ дэмжлэгтэй бүрдүүлсэн байж болохгүй юм уу?
Болно. Гол нь тэр мөнгөө буцаан төлөх шаардлагагүй гэдгийг банкинд нотлохын тулд бэлэглэлийн гэрээг аав, ээжтэйгээ байгуулсан байх шаардлагатай. Мөнгөө дансаар дамжуулан хүлээн авсан бол банкинд нотлоход илүү хялбар байх болно.
Жич: Нарийвчилсан мэдээлэл, тухайлсан зөвлөгөө авахыг хүсвэл доорх хүснэгтэнд жагсаасан банкуудаас сонгон “Дэлгэрэнгүй...” товчийг нь дарна уу. Ингэснээр тухайн банктай шууд холбогдон чатлах, асуултаа е-мэйлээр илгээж банкны ажилтнаас хариулт авах эсвэл хүмүүсийн асуулт, хариултыг үзэх, өөрөө асуултаа нээлттэй тавин бусад хүмүүс болон санхүүгийн зөвлөхүүдээс хариулт авах боломжтой.