Орон сууцны хоёрдугаар сарын үнийн индекс гарлаа. Үүнд хоёрдугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4068 орон сууцны үнийг хамруулсан байна. Судалгаагаар өнгөрсөн сард орон сууцны үнэ өмнөх сараас 0.5 хувиар хямдарчээ. Энэ үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5.1 хувиар буурав. Сүүлийн долоон сарын хугацаанд буурсан үнийг дунджлан тооцвол сард 0.9 хувиар хямдарсан аж. Судлаачдын хэлж буйгаар орон сууцны үнийн өсөлт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас буурч эхэлсэн байна. Одоогоор зах зээл нийлүүлэгдэж буй шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 2.1 сая төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 2.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Тэгвэл хуучины хоёр өрөө орон сууцны дундаж үнэ нь 96 орчим сая төгрөг болж 6.6 хувиар хямдарчээ. Эдийн засгийн хямрал орон сууцны үнэ, худалдан авалтад нөлөөлж буй гэж судлаачид хэлэв. Иймд ирэх хоёр сарын хугацаанд үнийн уналт үргэлжлэх төлөв байгаа юм.