Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цалин хэвэндээ ч хэрэглээний барааны үнэ өссөөр байна

Б.ШИРНЭН

Сониноос… дэлхийн хамгийн өндөр өртөгтэй гэгдэж байсан Японы Токио хот хэд хоногийн өмнө тэргүүн эгнээнээс мултарч, Сингапур дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болчихож. Дээрх судалгааг 130 улсын хүн амынх нь өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ хан­шийг нь харьцуулаад гаргасан юм байна. Хэдийгээр хаа байсан Сингапур улсын иргэдийн идэж уух нь бидэнд төдийлэн хүртээлгүй ч Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан өчигдрийн хурлаас гарч явахдаа энэ талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй болов. Юу гэ­вэл, сар ажил­лаад 3000 син­гапур долларын (1 сингапур доллар 1434.90 төгрөгтэй тэнцэж байна) цалин авдаг тус улсын сэтгүүлч нэг аяга кофе уухдаа 6500 төгрөг төлсөндөө бас өдрийн хоолондоо 56 мянган төгрөг төлсөндөө толгой сэгсрэв. Сардаа л багаар бодоход дөрвөн сая төгрөгийн цалин авч байж ганц өдрийн хоолонд голоо цохилоо гэж үү! гэж бодсон ч тэр миний, бидний өмнөөс тол­гой сэгсэр­сэн гэдгийг бага зэрэг үнийн зөрүүний талаар ярилцахдаа төвөггүй мэдчихэв.

Ганц хоёроос нь жишээлбэл, Сингапурт нэг кг ногоон алим 1.75 /2511 төг/ , 10 ширхэг өндөг 2.20 /3157 төг/ , бэлэн гоймон 1.50 /2152 төг/, буйлсан самар кг нь 10 /14350 төг/ сингапур долларын ханштай гэнэ. Харин манайд буйлсан самар 60 мянга, нэг ширхэг өндөг 330 төгрөг зэргээр хүнсний хэрэг­лээний бараа бүтээгдэхүүн нэг бол бага зэрэг өндөр эсвэл адилхан үнэ­тэй байж таараад бай­гаа юм. Төгрөг­­­­тэй харь­цах нэг сингапур доллар 1400 давчихсан байхад мэдээж энэ нь түүнд төсөөлөхөд бэрх асуудал байх. Дээрээс нь ҮСХ-ны мэдээлэлд “Монголчуудын сарын дундаж цалин 844 мянга” гэж байгааг өөрийн чихээр сонссон. Тэгээд ийм хэмжээний цалингаар Сингапурт амьдарч байгаа тухай төсөөл дөө гээд гайхшаа барсан биз. Үнэндээ бид Солон­гос, Япон, Сингапур зэрэг улсын дундаж цалин­гаас доод тал нь хоёр дахин бага хэмжээний цалин авдаг ч хэдийнэ тэдний хүнсний олон нэр төрөлтэй эн тэнцэхүйц өндөр өртөгтэй  амьдарсаар байгаа юм.

Ингээд нэгэнт Сингапур, Солонгостой дотоодын өргөн хэрэглээний үнийг цухас харьцуулсных гээд өнгөрсөн сарын хүнсний үнийг онцгойлон сонирхвол бас л үнэ нэмэгдсэн байгааг олж харлаа. Бүр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд (2013 оны 5-7 сарыг эс тооцвол) өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ байнга цойлсон байх юм. Хэрвээ жилийн нугаламгүй, 12 сараас цааш үнийн статистик үргэлжилдэг байсан бол тасралтгүй босоо шугам зурчихаад үнийн өсөлтөө тэмдэглээд байж болох нь. Харин тоогоор нь яривал энэ сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн сарынхаас 0.4, жилийн эцсээс 1.1, өмнөх оны хоёрдугаар сараас 9.3 хувиар нэмэгдсэн байна. Ганцхан жилийн дотор бараг л аравтын оронгоор үнэ нэмэгдэж байгаа шалтгааныг ҮСХ нарийвчлан гаргаагүй ч дээр дурдсан 0.4 хувийн өсөлтийг тайлбарлажээ. Сийрүүлбэл, хүнсний бараа, ундаа, усны бүлэг 0.9, хувцас, бөс бараа, гутал зэрэг нь 0.4 хувиар өссөн учраас нийт хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 0.4 хувиар өсөх гол шалтгаан болсон аж. Орон нутгийн хувьд Дархан-Уул, Завхан гэсэн хоёр аймагт ганцхан сарын дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 1.3 хувиар өссөн байхад бусад аймагт 0.1 хувийн өөрчлөлт орсон байна. Харин бөс бараанаас хүнсний хэрэглээг нь салгаад хүнсний дэлгүүрт 93 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болгоод өрөхөд 31.2 хувь буюу дээрх хүнсний барааны 29 нэр төрлийн үнэ ямар нэг хэмжээгээр нэмэгдсэн сонирхолтой судалгаа гарчээ. Ингээд үүнийг сөргүүлж, иргэдийн авч байгаа цалинг харвал нэг хувийн ч өсөлт алга. Өнгөрсөн сар түүний өмнөх бас түүний өмнөх… гээд нэг ч өөрчлөлт гарсангүй. Эдийн засагт уул уурхай зонхилж байгаагийн хувьд тус салбарт ажиллагсад Монголдоо хамгийн өндөр цалинтай буюу 1.4 сая төгрөг авч байгаа бол хөлсний ажилчид 476 орчим мянган төгрөгөөр сарын хэрэгцээгээ хангаж байгаа гэнэ. Харин улсын дундаж цалин 844 мянга. Улаанбаатар хот бусад аймагтай харьцуулахад өртөг өндөр учраас 921.5 мянга байгаа бол баруун, зүүн бүсийнхэн 640-650 мянган төгрөгийн цалингийн орлоготой байна. 2014 оноос өмнө ҮСХ нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг түүвэрлэн авч, цалингийн дунджийг гаргадаг байсан бол өнгөрсөн оны эхээр энэ арга барилаа өөрчилж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн цалингийн хэмжээг хэлдэг болсон. Тэгэхээр Монгол Улсын дундаж цалин 844 мянга байгаад бас хэдэн зуун км-ын цаана байгаа иргэд үүнээс даруй 200 мянгаар бага хөлстэй ажил хийдэг гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Юутай ч, оны эцсээр нийт 34.9 мянган аж ахуйн нэгж ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Харин ажиллагсдын тооноос буюу үйл ажиллагааны цар хүрээнээс хамаараад цалин нэмэгдэж байгааг 1-9 ажиллагчтай байгууллага 560.7 мянга, 10-49 бол 718 мянга, 50-99 бол 828 мянга, 100-199 бол 858 мянга, 200 түүнээс илүү ажиллагчтай бол 1.1 сая төгрөгийн цалин өгч байгаагаас харж болох нь. Хэдийгээр статистик мэдээлэлд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 34.9 мянган аж ахуйн нэгж байгаа ч улсын хэмжээнд 65 мянга гаруй бүртгэлтэй аж ахуйн нэгж байдаг. Тэгэхээр тэдгээрийн тал хувь л үйл ажиллагаагаа хэвийн явуулж, цалингаа тавьж чадсан гэсэн үг юм. Үүнээс гадна манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний хоёр сарын байдлаар 745.6 тэрбум, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 930.9 тэрбум байхад аж ахуйн нэгж, иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн өрийн үлдэгдэл мөн хугацаанд 12.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнээс хэвийн төлөлтийг нь хасаад, хугацаа хэтэрсэн зээлийг нь тооцоход нийт зээлийн ердөө 3.3 хувь гэж гарч байгаа ч мөнгөн дүнгээрээ бол 397.6 тэрбум болж байгаа юм. Энэ нь нэг жилийн дотор хугацаа хэтэрсэн зээл хоёр дахин өссөн гэдгийг илтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан