Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Инфляци өмнөх оноос 9.3 хувиар өслөө

Инфляци өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин  өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувиар, өмнөх оны мөн үеэс  9.3 хувиар өслөө хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.4 хувиар  өссөн нь голлон нөлөөлснийг тодотгов. Өмнөх жилүүдэд инфляци өсөхөд мах, сүүний үнийн нэмэгдэл нөлөөлж байсан бол энэ жил нөлөөлөл багатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Махны үнэ тогтвортой байгаагаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляцид нөлөөлөх  нөлөө нь багасчээ. Инфляцийг тооцохдоо гол нэрийн 329 бараа бүтээгдэхүүний үнэд суурилан тооцсон байна. Тэгвэл үүний 36 хувь нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан