Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Иргэд, байгууллагууд хөрөнгөө валютаар хадгалах сонирхолтой болжээ

Эхний хоёр сарын үзүүлэлтээр мөнгөний нийлүүлэлт буурч, зээл олголтын хурд саарлаа хэмээн статистикчид онцолж байна.

Тодруулбал  “M2" буюу мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын эцсээр 10.3 их наяд төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар өссөн ч, өмнөх сараас 0.6 хувиар буурчээ. Улмаар валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой төгрөгийн хадгаламж өмнөх сараас буурсан байна. Учир нь иргэд болон байгууллагууд хөрөнгөө валютаар хадгалах сонирхолтой болжээ. Тухайлбал өнгөрсөн сарын  статистик үзүүлэлтээр нийт мөнгөний 73 хувийг хадгаламж бүрдүүлсэн бол төгрөг болон валютын харилцах 22.3 орчим хувийг  эзэлжээ. Харин хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 450.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй аж. Түүнчлэн зээлийн өрийн үлдэгдэл 12.2 орчим их наяд төгрөг болж, өмнөх сараас үл ялиг өссөн үзүүлэлтэй гарлаа. Хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 3.3 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин, өмнөх сараас 0.7 хувиар өсчээ. Тэгвэл банкуудын чанаргүй зээлийн хэмжээ  5.5 хувьд хүрч, 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан