ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Төмөр замчид хүндрэлийг хамтын чармайлтаар даван туулна
-Оны эхнээс тээврийн хэмжээ буурч, орлого хумигдаж, Төмөр замын хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрсэн. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-2015 он гарсаар УБТЗ-аар тээвэрлэгдэх ачааны хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрс буурлаа. Үүнийг дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байна.Ялангуяа, дэлхийн зах зээл дээр төмөр замаар дамжин тээвэрлэгдэж байгаа төмрийн хүдрийн олон улсын бирж дээр байгаа үнэ маш их унасан.Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Лондонгийн бирж дээр нэг тонн төмрийн хүдэр бүх зардал нь ороод 59 доллар 95 центийн үнэтэй байна. Манай тариф өндөртэй экспортын гол ачаа болох төмрийн хүдрийн тээвэрлэлт буурсан нэгдүгээр шалтгаан энэ.Хоёрдугаарт, БНХАУ нь Монголоос гадна Бразил, Австрали, Африкийн орнуудаас маш их хэмжээний төмрийн хүдэр авдаг юм байна.Их хэмжээний нөөц бүрдүүлсэн учраас манайхаас авах төмрийн хүдэр буурч байна.
Ер нь, оны эхний хоёр сард манайхаар бага хэмжээний импорт, дотоодын цахилгаан станцуудын нүүрснээс өөр тээвэр үндсэндээ байсангүй.Хоёрдугаар сард ачилт, болон тээврийн төлөвлөгөө биелээгүйн улмаас орлого буурсан.Төмөр зам өөрөө үйлдвэрлэгч бус үйлчлүүлэгчдийн санал болгосон тээврийг гүйцэтгэх үүрэгтэй болохоор эдийн засгийн хүндрэл биднээс үл хамаарч байгааг ойлгох хэрэгтэй.
-Зорчигч тээвэр буурсан тал ажиглагдаж байна?
-Зорчигч тээврийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбогдуулан Замын-Үүд-Эрээний чиглэлийн зорчигч урсгал буурсан. Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө Замын-Үүд-Эрээний чиглэлд жил бүр нэмж вагон гаргадаг, нэмэлт галт тэрэг аяллуулдаг байсан бол энэ жил тийм асуудал гарсангүй. Иргэд автомашинаар Алтанбулаг, Хиагтын чиглэлд зорчдог болсон байна.Бид Оросын талтай зөвшилцөөд Сүхбаатар-Наушкийн чиглэлд өдөр бүр хоёр вагон гаргаж байхаар тохиролцсон.Энэ үйлчилгээг удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэнэ.Хэрэв зорчигчид төмөр замаар Наушки хүрэх юм бол Алтанбулаг дээр автомашинаар хил гарах гэж дугаарлаж, цаг алдах шаардлагагүй болно.
-Хүндрэлтэй байдлыг даван туулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан хямралаас гарах хөтөлбөр боловсруулж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын 41 тоот захирамж гарсан.Үүнийг дагаад УБТЗ-ын даргын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зардал бууруулан, орлого нэмэгдүүлэх чиглэлээр тушаал гарсан. Энэ тушаалыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг бүх өртөө, зөрлөг, салбар нэгжүүдэд өгсөн. Ачиж болох ямар ачаа байна, түүнийг эрж олох, ачаа ачих иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх, саад учруулахгүй байх талаар дор бүрдээ ажиллаж байна. Мөн өртөө, зөрлөг, аж ахуйн нэгжүүд дээр байгаа орон тоог хянаж, зарим ажлын байрыг нэгтгэн, ажил үүргийг орлон гүйцэтгэх, ажлын ачааллыг жигд нягтруулах, бусад зардлыг бууруулах шаардлага бий. Зардал дээр ялангуяа, бичиг хэрэг, байгууллагын урсгал зардлыг бууруулж, цаасгүй технологийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.Үүнийг бид тэвчиж болох зардал бүхнийг хэмнэх гэж томъёолж байгаа.
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төмөр замчид юуг анхаарах ёстой вэ?
-Гуравдугаар сард өмнөх хоёр сарыг бодвол тээврийн хэмжээ жаахан өсөх хандлагатай боллоо. “Болд төмөр-Ерөө гол” ХХК хориод хоног ачилт хийлгүй зогсож байгаад ачилтаа эхлүүлсэн.Хүмүүст цалингүй чөлөө өгөх, илүү цаг гарсан ажилчдыг нөхөж амрааж байсан. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн ачилт нэмэгдэх хандлагатай болж байна.Тээврийн хэмжээ нэмэгдээд өсөөд явбал тээврийн орлого нэмэгдэнэ.Гэхдээ цаашид тээврийн хэмжээ энэ маягаар өснө гэж хэлэхэд бас хэцүү.Дэлхийн эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг одоо хэлж мэдэхгүй байна.Тиймээс цаашид Замын хэмжээнд зардал хэмнэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.Ялангуяа, зорчигч урсгал буурч байгаатай холбогдуулан зорчигчийн галт тэргийг цөөрүүлэх арга хэмжээг авч эхэлсэн.Цаашид зорчигч урсгал буурсаар байвал зорчигчийн галт тэрэгний тоог ч бууруулах арга хэмжээг авна. Зарим нэг зөрлөгийг хааж хоорондын зам болгох зайлшгүй шаардлага тулгарч магадгүй. Ийм нөхцөлд төмөр замчид бэлтгэлтэй, аж ахуйн нэгжийн дарга нар гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлж, зардал хэмнэх ямар орлогыг хэрхэн олж болох вэ гэдэг дээр эрэл хайгуул хийх шаардлагатай.
-Транзит тээвэр өсөх хандлага бий юу?
-Эцсийн шийдвэр гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 4-ний хооронд Бээжин хотод төмөр замын хамтын ажиллагааны орнуудын олон улсын тээврийн хэмжээг тохиролцох хурлаас гарна. Энэ хуралдаан дээрээс хоёр хөршийн хооронд явах транзит тээврийн хэмжээ, Монголоос БНХАУ руу гарах экспортын ачааны хэмжээ хэр байх нь тодорхой болж, тохиролцох ёстой.Түүний дараа энэ асуултад тодорхой хариулт өгөх боломжтой.Яг одоогийн байдлаар эдийн засгийн хямралаас шалтгаалаад транзит тээвэр нэмэгдэх хандлага бага л байна.
-Төмөр замын тээврийн хэмжээ буурч, ажиллагсдынхаа цалинг тавихад ч хүндрэл учраад байгаа нь нууц биш. Энэ хүндрэлийг ямар арга замаар давах вэ гэдэг асуултад Замын захиргаа болон ҮЭ-ийн байгууллагын байр суурийг сонсоё?
-Ганц төмөр замд бус улс орны хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрчихсэн байна. Үүнийг төмөр замчид ойлгож байна. Үүнээс гарах арга замыг Замын захиргаа, ҮЭ-ийн байгууллага байнга хамтарч ярьж, хэлэлцэж, хамтын шийдэлд хүрсний дараа шийдвэр гаргаж байгаа.Эдийн засгийн хүндрэлтэй боллоо гээд олноор нь халж, цомхотгох байдал руу оролгүй аль болох өнөөгийн байгаа 16 мянга шахам төмөр замчин бүгдээрээ энэ хүндрэлийг даван туулаад гаръя гэсэн зорилготой ажиллаж байна.
-Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулаад төмөр замчдад олгодог тэтгэмж тусламж олгогдохоо болино гэсэн яриа гарч байна. Энэ талаар та тайлбар өгөөч?
-Төмөр замчдын дунд эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулаад “Хамтын гэрээ”-гээр олгодог хэд хэдэн тэтгэмж, тусламжуудыг өгөхөө болих нь гэсэн цуурхал гарсан. Энэ бол ор үндэслэлгүй цуурхал шүү гэдгийг хэлье. Замын захиргаа, ҮЭ-ийн байгууллага “Хамтын гэрээ” байгуулсан учраас үүнийг хэн нэг нь дангаараа зөрчих, өөрчлөх эрх байхгүй. “Хамтын гэрээ” хуулийн хүрээнд хийгдсэн учраас зөрчигдөх юм бол зөрчсөн тал нь хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Төмөр замчид хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Элдэв цуурхалд автаж өөрсдөө стресст орж болохгүй.
Хоёрдугаар сард байдал үнэхээр хүндэрч, орлогогүй болж, тээвэр зогссон учраас арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авсан.Одоо тээвэр сэргээд ирэхэд авсан зээлээ, хүүтэй нь төлөх шаардлага гарна. Мөн “Хамтын гэрээ”-ний дагуу цалин нэмэхгүй байна гэдэг шүүмжлэл ҮЭ-ийн байгууллагад ирж байгаа.“Хамтын гэрээ”-нд хөдөлмөрийн бүтээмж өссөн нөхцөлд төмөр замчдын цалинг 15 хувиар нэмнэ гэсэн заалт бий.Тэгэхээр хөдөлмөрийн бүтээмж яаж өсгөх вэ гэхээр тээвэр өссөн байх ёстой.Нөгөө талдаа цомхотгол хийж байж цалин нэмэх бас нэг гарц байсан.1000 гаруй ажилтныг цомхотгож байж бусдынх нь цалинг нэмж болохгүй гэдэг байр суурийг ҮЭ-ийн байгууллага барьж ажилласан.Энэ асуудлаар Замын захиргаатай харилцан тохиролцож, хүлээлттэй хандая гэсэн.Үүнийг төмөр замчиддаа ярьж ойлгуулсан.Эдийн засгийн хүндрэлээс хурдан гарах хүлээлтийн байдалтай байгаа.
-Эдийн засгийн хүндрэл цаашид төмөр замчдын эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол бий. Ийм нөхцөл байдал үүсвэл ҮЭ-ийн байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг яаж хамгаалах вэ?
-Ер нь, бүтцийн өөрчлөлт хийх талаар яригдаж байгаа. Гэхдээ бүтцийн өөрчлөлт гэдгийг би хувьдаа юу гэж дүгнэдэг вэ гэхээр аливаа доголдол, дутагдал, алдагдлыг засахын тулд хийдэг гэж ойлгодог.Сайжруулахын тулд хийдэг зүйл гэж хардаг.Үр дүнд нь үйлчилгээний чанар сайжирч, хөнгөн шуурхай, үр ашигтай болох л учиртай.Тийм учраас Замын захиргаа бүтцийн өөрчлөлтийн асуудалд маш нухацтай хандаж байгааг бид харж байна. Он гарснаас хойш яригдаж байгаа асуудалд ул суурьтай хандаж, энийг ингэж өөрчилбөл тээвэр ингэж өснө, үр ашиг нь ингэж нэмэгдэх юм, ийм технологийн дэвшил гарч, ажил тэгж сайжрах юмаа гэдгээ олж хараад бүтцийн өөрчлөлтөө хийх юм бол өнөөгийн нөхцөл байдлаас дээшлэх ёстой. Түүнээс биш бүтэц гэдэг бусад яам тамгын газар, гадны байгууллага дээр хийдэг шиг хэсэг бүлгээр нь халж, хэсэг бүлэг хүн гаднаас оруулж ирэхийг хэлэхгүй. Ийм байдал сүүлийн үед төмөр замд гараагүйг тэмдэглэх ёстой.Төмөр зам мэргэжлийн салбар учраас хэн дуртай нь ирээд ажиллачихдаг ч юм биш.Тиймээс бүтцийн өөрчлөлтийг их болгоомжтой, их ухаалаг, алсыг харж хийх байх гэж ойлгож байгаа.Ер нь, УБТЗ-ын бүтцийн схемийг хийж, Ерөнхий хороогоор батлуулж байж, өөрчлөлт хийх журамтай юм билээ.Харин аж ахуйн нэгж, цех тасгийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийх бүрэн эрх нь Замын даргад байгаа.Бүтцийн өөрчлөлтийг бид төмөр замын хөгжил дэвшил гэж л олж харах ёстой.Түүнээс хэн нэгнийг хохироох, ямар ч хөгжил дэвшил авчрахгүй бүтцийн өөрчлөлт нэрийн дор халаа сэлгээ явагдах юм бол ҮЭ-ийн байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах болно.
-Энэ хүндрэлтэй цаг үед та төмөр замчдад сониноор дамжуулж юу хэлэх вэ?
-Төмөр замын тээвэр сэргэж байна. “Болд төмөр-Ерөө гол” ХХК ачилт хийж эхэлсэн, дээрээс нь нүүрс нэлээд явах болчихлоо. Олон-Овоогоос экспортод нүүрс, Бор-Өндөрөөс жонш, төмрийн хүдэр, Чойроос мөнгөний хүдэр тээвэрлэгдэхээр болж байна.Ялангуяа, орлоготой ачаануудын захиалга орж ирж байна. Үүнээс гадна Замын дарга Л.Пүрэвбаатар Дорнод Сибирийн төмөр зам, Москвад айлчлаад ирлээ, Замын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский мөн ОХУ-д ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллалаа. Үүний үр дүнд транзит тээвэр нэмэгдэх хандлагатай болж байна.Ингээд ачаа тээвэр нэмэгдвэл төмөр зам эдийн засгийн хүндрэлээс гарах итгэл найдвар байна.Хамгийн гол нь, төмөр замчид маань өмнөх ажлаа хариуцлагатай хийгээд, хамтдаа зүтгэвэл төмөр замчдынхаа нийгмийн болон цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг ҮЭ-ийн байгууллага Замын захиргаатай хамтраад шийдвэрлэх нөхцөл боломж бүрдэнэ.Гэрэлтэй цаг үе ирж байна л гэж би хэлнэ дээ.
Б.ГҮНЖИНЛХАМ
Төмөр замын тээврийн хэмжээ буурч, эдийн засаг хүндхэн байгаа нь төмөр замчдад тодорхой мэдрэгдэж эхлэв. Харин энэ хүндрэлийг хэрхэн даван туулах вэ, зардал хэмнэх, орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ? Цаашлаад тээврийн хэмжээ хэр өсөх, зорчигч тээвэр, аялал жуулчлал, барилга, худалдаа, бизнесээр төмөр замын орлогыг нэмэгдүүлэх боломж байна уу? Хэрвээ эдийн засаг хүндэрсэн тохиолдолд ҮЭ-ийн байгууллага төмөр замчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? Тодорхой бус, хөвөрсөн эдгээр асуултад хариу авахаар УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга Ш.Эрдэнэбулган, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Х.Эрдэнэ нартай ярилцлаа.
Ш.ЭРДЭНЭБУЛГАН: ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ ӨСВӨЛ ОРЛОГО НЭМЭГДЭНЭ
-Оны эхнээс тээврийн хэмжээ буурч, орлого хумигдаж, Төмөр замын хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрсэн. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-2015 он гарсаар УБТЗ-аар тээвэрлэгдэх ачааны хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрс буурлаа. Үүнийг дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байна.Ялангуяа, дэлхийн зах зээл дээр төмөр замаар дамжин тээвэрлэгдэж байгаа төмрийн хүдрийн олон улсын бирж дээр байгаа үнэ маш их унасан.Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Лондонгийн бирж дээр нэг тонн төмрийн хүдэр бүх зардал нь ороод 59 доллар 95 центийн үнэтэй байна. Манай тариф өндөртэй экспортын гол ачаа болох төмрийн хүдрийн тээвэрлэлт буурсан нэгдүгээр шалтгаан энэ.Хоёрдугаарт, БНХАУ нь Монголоос гадна Бразил, Австрали, Африкийн орнуудаас маш их хэмжээний төмрийн хүдэр авдаг юм байна.Их хэмжээний нөөц бүрдүүлсэн учраас манайхаас авах төмрийн хүдэр буурч байна.
Ер нь, оны эхний хоёр сард манайхаар бага хэмжээний импорт, дотоодын цахилгаан станцуудын нүүрснээс өөр тээвэр үндсэндээ байсангүй.Хоёрдугаар сард ачилт, болон тээврийн төлөвлөгөө биелээгүйн улмаас орлого буурсан.Төмөр зам өөрөө үйлдвэрлэгч бус үйлчлүүлэгчдийн санал болгосон тээврийг гүйцэтгэх үүрэгтэй болохоор эдийн засгийн хүндрэл биднээс үл хамаарч байгааг ойлгох хэрэгтэй.
-Зорчигч тээвэр буурсан тал ажиглагдаж байна?
-Зорчигч тээврийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбогдуулан Замын-Үүд-Эрээний чиглэлийн зорчигч урсгал буурсан. Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө Замын-Үүд-Эрээний чиглэлд жил бүр нэмж вагон гаргадаг, нэмэлт галт тэрэг аяллуулдаг байсан бол энэ жил тийм асуудал гарсангүй. Иргэд автомашинаар Алтанбулаг, Хиагтын чиглэлд зорчдог болсон байна.Бид Оросын талтай зөвшилцөөд Сүхбаатар-Наушкийн чиглэлд өдөр бүр хоёр вагон гаргаж байхаар тохиролцсон.Энэ үйлчилгээг удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэнэ.Хэрэв зорчигчид төмөр замаар Наушки хүрэх юм бол Алтанбулаг дээр автомашинаар хил гарах гэж дугаарлаж, цаг алдах шаардлагагүй болно.
-Хүндрэлтэй байдлыг даван туулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан хямралаас гарах хөтөлбөр боловсруулж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын 41 тоот захирамж гарсан.Үүнийг дагаад УБТЗ-ын даргын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зардал бууруулан, орлого нэмэгдүүлэх чиглэлээр тушаал гарсан. Энэ тушаалыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг бүх өртөө, зөрлөг, салбар нэгжүүдэд өгсөн. Ачиж болох ямар ачаа байна, түүнийг эрж олох, ачаа ачих иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх, саад учруулахгүй байх талаар дор бүрдээ ажиллаж байна. Мөн өртөө, зөрлөг, аж ахуйн нэгжүүд дээр байгаа орон тоог хянаж, зарим ажлын байрыг нэгтгэн, ажил үүргийг орлон гүйцэтгэх, ажлын ачааллыг жигд нягтруулах, бусад зардлыг бууруулах шаардлага бий. Зардал дээр ялангуяа, бичиг хэрэг, байгууллагын урсгал зардлыг бууруулж, цаасгүй технологийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.Үүнийг бид тэвчиж болох зардал бүхнийг хэмнэх гэж томъёолж байгаа.
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төмөр замчид юуг анхаарах ёстой вэ?
-Гуравдугаар сард өмнөх хоёр сарыг бодвол тээврийн хэмжээ жаахан өсөх хандлагатай боллоо. “Болд төмөр-Ерөө гол” ХХК хориод хоног ачилт хийлгүй зогсож байгаад ачилтаа эхлүүлсэн.Хүмүүст цалингүй чөлөө өгөх, илүү цаг гарсан ажилчдыг нөхөж амрааж байсан. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн ачилт нэмэгдэх хандлагатай болж байна.Тээврийн хэмжээ нэмэгдээд өсөөд явбал тээврийн орлого нэмэгдэнэ.Гэхдээ цаашид тээврийн хэмжээ энэ маягаар өснө гэж хэлэхэд бас хэцүү.Дэлхийн эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг одоо хэлж мэдэхгүй байна.Тиймээс цаашид Замын хэмжээнд зардал хэмнэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.Ялангуяа, зорчигч урсгал буурч байгаатай холбогдуулан зорчигчийн галт тэргийг цөөрүүлэх арга хэмжээг авч эхэлсэн.Цаашид зорчигч урсгал буурсаар байвал зорчигчийн галт тэрэгний тоог ч бууруулах арга хэмжээг авна. Зарим нэг зөрлөгийг хааж хоорондын зам болгох зайлшгүй шаардлага тулгарч магадгүй. Ийм нөхцөлд төмөр замчид бэлтгэлтэй, аж ахуйн нэгжийн дарга нар гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлж, зардал хэмнэх ямар орлогыг хэрхэн олж болох вэ гэдэг дээр эрэл хайгуул хийх шаардлагатай.
-Транзит тээвэр өсөх хандлага бий юу?
-Эцсийн шийдвэр гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 4-ний хооронд Бээжин хотод төмөр замын хамтын ажиллагааны орнуудын олон улсын тээврийн хэмжээг тохиролцох хурлаас гарна. Энэ хуралдаан дээрээс хоёр хөршийн хооронд явах транзит тээврийн хэмжээ, Монголоос БНХАУ руу гарах экспортын ачааны хэмжээ хэр байх нь тодорхой болж, тохиролцох ёстой.Түүний дараа энэ асуултад тодорхой хариулт өгөх боломжтой.Яг одоогийн байдлаар эдийн засгийн хямралаас шалтгаалаад транзит тээвэр нэмэгдэх хандлага бага л байна.
Х.ЭРДЭНЭ: ҮЭ-ИЙН БАЙГУУЛЛАГА ЗАМЫН ЗАХИРГААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

0 Сэтгэгдэл