Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уильям гүнгийнх даруйхан хүүхэдтэй болохыг хүсч байна

Их Британийн угсаа залгамжлах гүн Уильям нэн даруй хүүхэдтэй болохоор яарч байгаа гэдгээ Америкийн "АBC" телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дэлхийд цуутай хурим хийсэн Уильям гүнгийнх хэзээ хүүхэдтэй болох бол гэдгийг англичууд тэсэн ядан хүлээж байгаа. Тиймдээ ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэвлэлүүд гүнгийн авхай Кейтийн алхам бүрийг ажиглан, бие давхар болсон эсэхийг нь мэдэх гэж хичээж байсан билээ. Гэвч цуутай хос хараахан баяртай мэдээ дуулгаж амжаагүй л байна. Гэхдээ тун удахгүй угсаа залгамжлах ханхүү, гүнж төрүүлнэ гэж итгэж байгаагаа гүн Уильям нуусангүй. Түүнээс армийн карьерынх нь тухай сэтгүүлч асуухад ирэх сард 30 нас хүрэх гэж байгаа учраас ажил алба гэхээс илүүтэй гэр бүл төлөвлөлтдөө анхаарч, Их Британийн хатан хааны гэр бүлд нэгэн шинэ хүн мэндлүүлэхийг юу юунаас илүү хүсч байгаа гэдгээ ярьжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан