Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
НИЙТ ХАДГАЛАМЖ 7.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ


Монголбанкнаас нэгдүгээр сарын мөнгөний тойм гаргахад тухайн сард суурь инфляц 0.4 хувиар өсч жилийн 12.3 хувьтай байна.  Өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэгдүгээр сард хэрхэн хөдөлснийг сонирхъё. Хүнсний ногооны үнэ 4.1 махны үнэ 0.9, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ 0.2 хувиар өсчээ. Тэгвэл гурилын үнэ 0.3 хувиар буурсан аж.  Манай улсын нийт хэрэглээний сагсыг тухайн сард 329 бараа үйлчилгээ бүрдүүлсэн байна. Ингээд нийт бараа үйлчилгээнээс 55-ынх нь үнэ өссөн бол таван бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ.  
Эдийн засагт эргэлдэх мөнгөний нийлүүлэлт 2014 оны арванхоёрдугаар сараас гурван хувиар буурсан байна. Гэвч өнгөрсөн оныхоос 2.9 хувиар өсч 10 их наяд гаруй төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлтийн 52  хувийг төгрөгийн хадгаламж, 21.3 хувийг валютын хадгаламж, 11.4 хувийг валютын харилцах, 10.8 хувийг төгрөгийн харилцах данс, 4.5 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх” мөнгө эзэлж буй юм. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр хадгаламж буурах болжээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн өсөлтийн хурд саарч 2.1 хувиар буураад байна. Үүнээс гадна төгрөгийн харилцах дансны мөнгө 4.6 хувиар бас багасчээ. Мөн гадаад валютын хадгаламж 18.3 хувиар буурлаа. Нийт хадгаламжийн 71 хувийг төгрөгийн үлдсэн 29 хувь нь гадаад валютын хадгаламж эзэлж буй юм. Энэ онд ам.долларын ханш багагүй чангарсан. Иймд гадаад валютын хадгаламж 1.3 хувиар өссөн үзүүлэлт гараад байна.

Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл гадаад валютын хадгаламж 226  тэрбум төгрөгөөр өссөн бол хадгаламжийн байгууллагуудаас гадуурх” мөнгө 30.5 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 45.7 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 207.2 тэрбум төгрөг, гадаад валютын харилцах 263.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Хэдийгээр хадгаламжийн өсөлт буурсан ч өнгөрсөн оныхоос 10 хувиар буюу 688 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ. Одоогоор манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж 7.5 их наяд төгрөгт хүрлээ. Үүнээс иргэдийн төгрөгийн хадгаламжийг аваад үзвэл өнгөрсөн оныхоос 1.4 хувь буюу 51.6 тэрбум төгрөгөөр өсч 3.7  их наяд төгрөг байгаа юм. Тэгвэл гадаад валютын хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 15.1 хувь буюу 288  тэрбум төгрөгөөр өсч 2.1 их наяд төгрөгөөр үнэлэгдэх болоод байна.
Арилжааны банкуудын зээл олголтын хурд 6.3 хувиар саарчээ. Нийт зээл олголтыг өнгөрсөн оныхтой харьцуулбал 9.8 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нийт 12.1 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа юм.
Нийт зээлийн үлдэгдлийн 91.9 хувийг хэвийн зээл, 2.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 5.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж буй юм. Эндээс үзвэл чанаргүй зээлийн хувь хэмжээ өнгөрсөн оныхоос  0.2 хувиар өслөө. Татан буугдсан банкуудын мэдээллийг хасч тооцвол чанаргүй зээл нийт зээлийн 3.5 хувийг эзэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан