Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чех улс зарим нутгаа Польшид өгнө

Улсынхаа зарим газар нутгийг тун удахгүй Польшид өгнө гэдгээ БНЧехУ-ын Ерөнхий сайд Богуслав Собота зарласныг британийн The Telegraph хэвлэлд бичсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа.
“Польш өөрийн газар нутгаа эргүүлж авна. Одоогоор энэ ажлыг хэрхэн хийх аргачлалыг боловсруулж байна” гэж Собота хэлсэн байна.
Чехийн засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаагаа умард улстайгаа  сайн хөршийн харилцаагаа улам бэхжүүлэх үүднээс хийж байгаа гээд польшийн талд саналаа хэдийнээ хүргүүлсэн гэжээ. Польшинй талаас ямар хандлагатай байгаагаа илэрхийлээгүй байна.
Чехийн умард нутагт 3,68 хавтгай дөрвөлжин хэмжээний газар хоёр улсын хооронд маргаантай байдаг гэж Британийн хэвлэл тэмдэглэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Чехийн талд хууль бусаар шилжсэн энэ хэсэг газрын талаар Польш улс нэг биш удаа санал тавьж байсан юм байна. Чехийн тал ч гэсэн энэ газрын төлөөнөө Польшид материалын нөхөн төлбөр өгөхөөр ярьж байсан ч энэ саналыг Польш улс хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
давст уулаа авьяааа
Хамгийн их уншсан