Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Өндөр ашиг шимтэй малын тоог гурав дахин нэмнэ

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын талаар  өчигдөр зөвлөлдөв. Энэ онд хүн амын хэрэгцээг  55 нэр төрлийн  хүнсний бүтээгдэхүүнээр хангах бөгөөд газар тариалан болон малчдын хууль эрх зүйн орчныг шинэчлэх аж. Мөн хөрс болон зоорь агуулахыг сайжруулах юм. Үүнээс гадна тосны ургамлыг дэмжиж импорт, экспортыг сайжруулснаар дотоодын үйлдвэрлэлээ хангана.   Мөн газар тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна. Мөн эдгээр бодлогод алслагдсан аймгуудыг хамруулах юм. Манай улсын хувьд мал аж ахуйн болон газар тариаланг хөгжүүлэхдээ бүтцийн хөгжлийн бодлогыг баримталдаг. Баруун болон Зүүн бүс нутагт экспорт нэмэгдүүлэх, мал аж ахуй бус газар тариалан , зам тээвэр, агуулахын дэд бүтцийг байгуулахаар боллоо. Төрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим бодлогын талаар  ХХААЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Дивангар “Манайд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр ихээхэн ач холбогдол өгч байгаа.  Мал аж ахуйн салбарт одоогоор цэвэр үүлдрийн арвин ашиг шимтэй  мал бага хувийг эзэлж байна. Үүнийг  одоо байгаа түвшнээс гурав дахин нэмэгдүүлэх зорилт  төрөөс гаргасан. Өнөөдөр зарим бодлого нь хэрэгжээд явж байна. Арвин ашиг шимтэй малыг оруулж ирэхэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлж байгаа. Түүнчлэн  мал аж ахуйн үйлдвэрлэлд урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл гарах магадлал ихтэй. Иймд  төрөл бүрийн даатгалын сан байгуулж эрсдэлийг бууруулах аргуудыг  бүрдүүлэх шаардлага гарч байна”  хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан