1953 оны энэ өдөр Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталин нас баржээ. Орчин үеийн түүхэд Сталин шиг их магтуулж, муулуулж янзаар дуудуулсан хүн байхгүй биз.
Түүнийг 1930-аад оны аймшигт хэлмэгдүүлэлтийг явуулж олон сая хүний аминд хүрсэн гэж зүй ёсоор буруутгаж, үзэн яддаг.
Зарим нь улс орноо бэхжүүлэхийн тулд аргагүйн эрхэнд тийм зүйл хийсэн, хэлмэгдүүлэлт байгаагүй гэж одоо ч зөвтгөдөг.
Зөвхөн хуучин Зөвлөлт, түүний бүрэлдэхүүнд багтаж байсан Республикууд гэлтгүй Монголоос эхлээд Польш хүртэл түүний гар хүрч байсан газар болгонд олон мянган хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсон.
Энэ хүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүний хийсэн зүйлсийн ач холбогдол, хортой үр дагаварын талаар дан хар эсвэл дан цагаан өнгөөр ярих боломжгүй. Уншигч таныг энэ талаар сэтгэгдлээ хуваалцана гэдэгт найдаж байна.