Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эверест уулчдын ялгадсаар дүүрч байна гэнэ

Эверестийн оргилд авирч буй хүмүүсийн ялгадас хэрээс хэтэрч байгаа тухай "BBC" мэдээллэв.

Эл байдал нь бохирдол үүсгэхийн зэрэгцээ халдварт өвчин тархахад хүргэж болзошгүй гэж Балбын Уулын холбооны тэргүүн Анг Тшеринг болгоомжилж байгаа аж.

Хог хаягдлаа зөв боловсон хаях талаар Балбй Засгийн газар уулчдад шаардлага тавих хэрэгтэй байгааг тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр "бүтэн жилийн турш дөрвөн баазын эргэн тойрны газрууд уулчдын ялгадсаар дүүрч байна" гэлээ. Тэд цас хонхойлж ухан жорлон болгон ашиглан, ялгадсаа тэнд үлдээдэг аж.

Улирал тутамд 700 орчим уулчин болон тэдний хөтөч нар уулын бэлд хоёр сар орчим хугацаатай амьдардаг бөгөөд энэ жилийн хувьд авиралтын үе энэ долоо хоногт эхэлж тавдугаар сарын сүүлээр дуусна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан