Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Нөөцийн махны 30 хувь нь үхрийнх

Нийслэлийн иргэдийн хавар, зуны махны хэрэгцээнд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлэх зорилгоор “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг 6 аж ахуйн нэгжийн 7 агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Нийт бэлтгэсэн махны 30 хувь нь үхэр, ямааны мах, 40 хувь нь хонины мах байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нөөцийн мах бэлтгэхийн өмнө агуулахын ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн байдлыг шалгаж, халдваргүйтгэлийн үр дүнг тооцох үүднээс агуулахаас арчдас, мах бэлтгэж нөөцлөх үед үхэр, хонь, ямааны махны төрөл тус бүрээс нийт 21 дээж авч нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, нян судлал, мөөгөнцөр, гамма цацраг, антибиотикийн үлдэгдэл, хүнд металлын шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт  гаргасан байна. Нөөцөд хадгалсан махны савлагааны уутыг шинжилгээнд хамруулж, жижиглэж, савлах ангилахад шаардлагатай, тоног төхөөрөмж, шошго зэргийг бүрдүүлэн худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангажээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан