Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Уурхай дэлбэрч, 30 хүн нас баржээ
Украины зүүн хэсэгт орших нүүрсний уурхайд метан хий дэлбэрсний улмаас 30 гаруй уурхайчин амиа алджээ. Донецкт орших Засядькогийн уурхайд гарсан энэ осол яг хэдэн хүний аминд хүрсэн тухай баттай мэдээлэл алга байна. Уурхайд тархсан хорт хийг арилгасны дараа аврагчид дотогш нэвтрэх учир гарз хохирлын хэмжээг хараахан тогтоож чадаагүй байгаа аж. Засядькогийн уурхайд 2007 онд мөн л метан дэлбэрч, 101 хүн амиа алдсан маш том осол гарч байсан. Мөн 1999 онд ч томоохон осол гарч, 50 гаруй уурхайчин нас барж, 40 гаруй хүн бэртэж гэмтэж байв. Ердөө хоёр сарын өмнө мөн л энэ уурхайд бөмбөгдөлтийн улмаас цахилгаан нь тасалдаж, 500 гаруй уурхайчин газар дор хашигдаж, томоохон осол гарах дөхсөн юм.
0 Сэтгэгдэл