Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын армийн төсөв дахиад 10 хувиар өснө


Хятадын цэрэг армийн төсөв энэ онд 10 хувиар өсөх тооцоо гарчээ. БНХАУ-ын Ардын их хуралд танилцуулсан илтгэлээр бол батлан хамгаалах салбарын зардал төсөв урьд жилүүдийн адил өсөх төлөв гарсан байна. Тус улсын армийн зардал сүүлийн жилүүдэд дандаа хоёр оронтой тоогоор өсч, энэ салбарт зарцуулах төсвийн хэмжээгээрээ АНУ-ын араас хоёрт бичигдэх болсон. Тухайлбал, өнгөрсөн онд 12,2 хувиар өсч, 130 тэрбум ам.долларт хүрсэн юм. Гэхдээ энэ нь АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөвтэй харьцуулахад бараг тав дахин бага. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2016 оны төсөвтөө батлан хамгаалах салбарт 585 тэрбум ам.доллар батлуулахаар хуулийн төсөл оруулж ирээд буй. Жил ирэх тусам нэмэгдэж буй батлан хамгаалахын төсвийн дийлэнх нь Хятадын Ардын чөлөөлөх армийг орчин үеийн техник хэрэгслээр хангахад зориулагдана хэмээн албаныхан мэдэгдэж байна. Өндөр технологийн байлдааны нисэх онгоц, усан доогуур шумбагч гээд хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр Ардын чөлөөлөх армийг хангахад Бээжин анхаарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан