Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгост суугаа АНУ-ын Элчин сайдад халджээ


АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Марк Липпертийн амь насанд халдаж шархдуулсан хэрэг өнөөдөр өглөөгүүр Сөүлд гарсан байна. Марк Липперт нүүрэндээ шархдаж гар хүзүүндээ цус болчихсныг эмнэлэгт хүргэжээ. Сөүл дэх АНУ-ын ЭСЯ-ныхан ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байна. Зарим мэдээгээр бол хутга барьсан этгээд өглөөний 7,40 цагийн үед Элчин сайдыг Сөүлийн төв дэх нэгэн хурлын танхимд лекц уншихаар очих  үеэр дайрсан бололтой. Зарим эх сурвалж гэмт этгээдийг сахлын хутгайтай байсан гэж байна. Дайрсан этгээд элчин сайдад халдах үедээ “Умард болон Өмнөд Солонгос нэгдэх ёстой” гэж хашгирч байжээ.
Гэмт этгээдийг тэр дор нь саатуулсан байна.
42 настай Марк Липперт Өмнөд Солонгост суух Элчин сайдаар томилогдохынхоо өмнө АНУ-ын БХЯ-ны штабын даргаар ажиллаж байссан юм байна.

0 Сэтгэгдэл
anu evrop sonotugei.mongoliin baylag l tedend heregtei.busad n hudal.
oorsdoo ehelsen ym hoino yaya gehewdee ah duu nariin dund orj holion hutgaj bhaar
хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг гэдэг
Хамгийн их уншсан