Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
ЭЕШ-ын эмхэтгэл ном нэлээд алдаатай хэвлэгджээ

2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдийн гарын авлага болгон Боловсролын үнэлгээний төвөөс 2006-2011 оны ЭЕШ-ын хичээлийн даалгавруудын эмхэтгэл номыг хичээл тус бүрээр нь хэвлэсэн байгаа. Жилд ердөө 5000 хувь л хэвлэн борлуулдаг уг гарын авлагыг тойрсон элдвийн асуудал энэ жил ч тасарсангүй. Өнгөрсөн жилийнх нэлээд алдаатай гарч багш нар төдийгүй хүүхдүүдийг бухимдуулж байсан. Тиймдээ ч энэ жил ямар нэгэн алдаа гаргуулахгүйн тулд тестийнхээ сорил номыг дөрөв дахин шалгасан болохоор ямар ч асуудал гарахгүй гэж байлаа. Гэвч даалгавруудын түлхүүрүүд нэлээд алдаатай байгаа учир тест дээр ажиллахад хүндрэлтэй байна гэдэг гомдлыг олон ч хүн хэлж байна. Тэр дундаа нийгэм, англи хэлний сорилууд нэлээд алдаатай байгаа аж. Харин энэ талаар Боловсролын үнэлгээний төвд ямар нэгэн санал гомдол ирээгүй ч хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчиж байна билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан