Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Экс сайд хүн амины хэргээр ял сонсох нь

Перу улсын Дотоод хэргийн сайд асан Даниель Уррести хүн амины хэргээр 25 жилийн ял сонсоход ойрхон байна. Түүнийг 1998 онд амиа алдсан сэтгүүлчийн үхэлд буруутгаж байгаа аж. Гэхдээ хэргийг тэр өөрөө үйлдээгүй, харин захиалсан гэж прокурорууд буруутган, ял төлөвлөжээ. Хуучин армийн генерал байсан, олон жил сайд даргаар ажиллаж байсан Даниель Уррести өнгөрсөн сард суудлаасаа огцрох хүртлээ хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг байжээ.

Түүнийг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялах магадлалтай гэлцэж байх үед 20 гаруй жилийн өмнөх хэрэг сөхөгдөн, өнөөдөр шүүхийн шатандаа яваа аж. Түүнийг армийн генерал байхдаа үндэсний хэмжээний “Caretas” сэтгүүлийн сурвалжлагчийг хөнөөлгөхийн тулд хоёр цэрэг хөлсөлсөн гэж үзэж буй ч Д.Уррести энэ хэргийг улс төрийн зорилготой хэмээн эрс үгүйсгэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан