Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд Немцовыг бүү хэл түүний тухай бичсэн хүнийг заналхийлж байна

Улстөрч Борис Немцовын аминд халдаж хөнөөсөн тухай Оросын телевизийн нэрт хөтлөгч Ксения Собчак өөрийнхөө твиттерт мэдээлснийхээ төлөө олон тооны заналхийлэл хүлээн авч эхэлжээ.
Сөрөг хүчний төлөөлөгч, улс төрч Борис Немцовыг баасан гарагийн шөнө буудан хөнөөжээ гэсэн мэдээллийнх нь араас “Собчушка чамайг ч гэсэн оршуулна”, “Тэр ч, чи ч аль аль нь хайран биш”, “Собчак чи дараагийнх нь шүү, хүлээж байгаарай” гэх зэргээр заналхийлжээ.
Сүүлийн үест Украины байдалтай холбогдуулан Борис Немцовыг олон нийтийн сүлжээгээр байнга заналхийлдэг байсан гэж улстөрчийн туслах мэдэгдсэнийг Znak.com мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл
harin chi teneg yher
teneg xuuzen
Хамгийн их уншсан