Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Немцовын дурсгалыг хүндэтгэсэн иргэдээс 50-ийг саатуулжээ


Оросын улстөрч, сөрөг хүчний зүтгэлтэн, Ерөнхий сайдын орлогч асан Борис Немцовын дурсгалыг хүндэтгэсэн цуглаан жагсаалд оролцогчдоос эрх баригчид 50 хүнийг баривчлан саатуулсан байна.

Ням гарагийн орой Москвагийн төвд Их Чулуун гүүрэн дээгүүр явж болсон энэ жагсаалын үеэр энэ хүмүүс олон нийтийн газарт хэв журам зөрчсөн гэж Москва хотын захирагчийн Бүс нутгийн аюулгүй байдал болон авлигатай тэмцэх газрын тэргүүн Алексей Майоров мэдэгдсэн байна.

Москва хотын Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр энэ жагсаалд 21 мянган хүн оролцсон гэсэн ч зохион байгуулагчид болохоор 50 мянган хүн оролцсон гэсэн байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан