Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Ё.ОТГОНБАЯР: Дүүрэг бүрт багшийн хөгжлийн ордон барина

Багш нарын бүтээлчээр ажиллаж, мэргэжил боловсрол, ур чадвараа дээшлүүлэхэд шаардлагатай орчин нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд Арслантай гүүрний баруун талд Багшийн хөгжлийн ордон барьж, өчигдөр ашиглалтад орууллаа. Энэхүү ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байрлаж, багшийн мэргэжлийг байнга, тасралтгүй дээшлүүлэх мэргэжлийн үйлчилгээг зохион байгуулах юм байна. Нээлтийн арга хэмжээний үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Та боловсролын салбарын сайдаар ажиллаж эхлэхдээ л Багшийн хөгжлийн ордонтой болмоор байна гэж байсан. Сайдын албаа өгөхөөсөө өмнө мөрөөдлөө биелүүлж чадлаа?
-Тийм ээ. Япон Улсын буцалтгүй тусламжийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Багшийн хөгжлийн ордон өнөөдөр /өчигдөр/ үүд хаалгаа нээлээ. Багш нарын мэргэжил дээшлүүлэх улсын хэмжээний тогтолцооны гол байгууллага нь энэ байх болно. Энэхүү байгууллагын дор цаашдаа аймаг, нийслэлийн дүүргүүдэд Багшийн хөгжлийн ордон барих юм.

-Тэгэхээр аймаг, дүүрэг бүрт багш нар мэргэжил дээшлүүлэх цэгтэй болно гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Үндэсний 31, олон улсын гурван лаборатор сургууль бол багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн хүрээнд тогтолцоог нь бий болгоно. Институт байгуулах шийдвэрийг Засгийн газар хэд хоногийн өмнө гаргасан. Ингэснээр одоо ажиллаж буй багш нараа боловсролын шинэ стандартад сургаж мэргэшүүлэх юм. Энэ ажил нэлээд эрчимтэй явна гэсэн үг. 2014, 2015 онд улс даяараа шинэ стандартад нэвтрэх ёстой. 2017, 2018 оны хичээлийн жилд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсний дараа Кембрижийн их сургууль  Монгол Улсын боловсролыг олон улсын боловсролтой адилтгасан шийдвэрээ гаргаж зарлах ёстой.

-Багшийн хөгжилд нь анхаарч чаджээ. Тэгвэл нийгмийн асуудалд нь хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол?
-Боловсролын шинэ хууль батлагдсанаар улсын төсвөөс мөнгийг нь гаргаад багш нараа эрүүл мэндийн үзлэгт хамруулах боломжтой болсон. Мөн орон нутагт ажиллаж буй багш нарын нэмэгдлийн хувь хэмжээг нэмсэн. Түүгээр ч барахгүй нийслэлд ажилладаг багш нарын урамшуулал, тэтгэвэрт гарахад нь олгодог тэтгэмжийг нь нэмсэн. Багш нарт олгож буй 15 хувийн урамшууллыг нь хуульчилж зааж өгсөн гээд нийгмийн асуудалд  нь маш их анхаардаг. Одоо бид Буянт Ухаад багш нарын орон сууцны хорооллыг барихаар зураг, төсвөө гаргаад явж байна. Хөрөнгийн асуудлыг нь өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үедээ шийдсэн. Монгол Улсын Хөгжлийн банк баталгаагаа Хятадын талд гаргаад өгчихсөн. Одоо хоёр банкны хооронд хэлэлцээ явж байна. Ямартай ч, энэ жил орон сууц барих ажлаа эхлүүлэхийн төлөө ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан