Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын улстөрч Борис Немцовыг Москвагийн төвд буудан хороожээ


Москвагийн төвд Оросын төрийн зүтгэлтэн,  улстөрч, Ярославск хотын думын гишүүн, сөрөг хүчний нэрт төлөөлөгч  Борис Немцовын аминд халдаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна.

“Шөнийн 23,15 минутын орчимд иргэн Немцовыг украинаас ирсэн танил бүсгүйтэйгээ Их Чулуун гүүрэн дээр зугаалж явахад нь автомашин дэргэд нь ойртож ирээд хэд хэдэн удаа буудсаны дөрвөн сум нуруунд нь тусч амийг нь бүрэлгэсэн байна” гэж ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Елена Алексеева мэдэгдсэн байна. Алуурчин Немцов руу 7-8 удаа бууджээ.

Улстөрч Борис Немцовтой хамт явсан бүсгүйгээс хууль сахиулагчид мэдүүлэг авч эхэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улстөрчийн гэр бүл ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлээд энэ харгис аллага захиалгатай, өдөөн хатгасан шинжтэй байна гэжээ.

0 Сэтгэгдэл
urvagcchid uhel.
ану тэргүүтэй барууныханы ажил...дотроос нь өдөөн хатгах санаатай.
Хамгийн их уншсан