Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Д.Галсандорж: Нүүрсний зах зээл сэргэхэд багадаа гурван жил хэрэгтэй

Монголын экспортлогчдын холбооны захирал Д.Галсандоржоос ашигт малтмалын экспортын талаар тодрууллаа.

-Эдийн засаг хүндэрч улсад орж ирэх мөнгө сүү­лийн хоёр жилд буурлаа. Тэгвэл манай улсын ашигт малтмалын экспорт ямар хэмжээнд байна гэж  та дүгнэж байгаа вэ?
-Өнгөрсөн онд ашигт малтмалын үнэ унасан ч уул уурхайн салбарын үйлдвэрлэл,  экспортын хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал, зэсийн баяжмалын экспорт өсч 1.2 сая тоннд хүрлээ. Мөн алт олборлолт өсч 30 гаруй тонн болсон.  Энэ нь алт олборлохтыг дэмжсэн хууль гарсантай холбоотой. Бас газрын тосны экспорт нэг сая тонн гарсан. Нүүрсний үнэ унасан хэдий ч 19 сая тонныг экспортоллоо. Энэ жил нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ашигт малтмалын экспортын хэмжээг багаар төлөвлөсөн. Хэдийгээр ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдсэн ч үнэ ханшийн уналтаас шалтгаалж, улсын төсвийн орлого төдийлөн бүрдэхгүй байна.  Хятадын эрдэсийн бүтээгдэхүүний хэрэглээ хэвийн ч үнэ нь өсөхгүй бай­даг. Эдийн засгийн өсөлт саарсан, улсын орлого муудсан өнөө үед нүүрс, төмрийн хүдрийн уурхайнууд, баяжуулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах ёстой.
Үүнээс гадна зардлыг нь бууруулах, технологийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй юм. Таван толгойн ордыг ашиглах гэрээ хэлцлийг  сайн судалж зөв зүйтэй хийх учиртай. Яагаад гэвэл энэ гэрээ хэлцэл манай улсын нүүрсний салба­рыг урагш хөгжих, ухрах эсэхийг шийдчих гээд байна шүү дээ.

-Алт олборлолт нэ­мэгд­сэн гэлээ. Тэгэхээр компаниуд олборлосон бүх алтаа төв банкинд тушааж байгаа юу?
-Алтны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алт олборлогч компаниуд бүтээгдэхүүнээ шууд экспортолж болно. Мөн Монголбанкинд тушааж болох юм. Хэрэв олборлосон алтаа өөрсдөө экспортолбол нөөц ашигласны төлбөр таван хувиар төлнө. Монголбанкинд тушаавал энэ төлбөрийг  2.5 хувиар багасна. Ер нь, цаашдаа Оюу толгой, Гацуурт зэрэг томоохон ордоос олборлох алтыг Монголбанк худалдан авдаг болох ёстой.

-Ашигт малтмалын үнэ энэ онд ямар байх төсөөлөл гарч байна вэ?
-Энэ онд зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс гээд ашигт малтмалын үнэ төдийлөн өсөхгүй гэсэн төсөөлөл гарсан. Ялангуяа дэлхийн зах зээл газрын тосны үнэ огцом буурлаа. Бид газрын тосны бүтээгдэхүүнээ гадаадаас авдаг тул импортод ашигтай тусч байна. Харин экспортын газрын тосны үнэ хямдарч ихээхэн хэмжээний алдагдал хүлээх болоод байгаа юм. Нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллараас 40 болж буурлаа. Тэгэхээр импорт, экспортын эдийн засгийн үр өгөөжийг сайтар судлах ёстой. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ийм үйлдвэртэй болно гэж олон жил ярьж байна. Уг нь ажил хэрэг болгох цаг нь болсон. Зэсийн үнэ богино хугацаанд 5600 орчим ам.доллар байх төсөөлөл бий. Сүүлийн үед зэсийн олон уурхай ашиглалтад орж өрсөлдөөн нэмэгдлээ. Иймд үйлдвэрлэлийн зардлаа бууруулж өрсөлдөх чадвараа бэхжүүлэх нь чухал. Нүүрсний үнэ өсөх төсөөлөл гарахгүй байгаа. Шинжээчид нүүрсний зах зээл сэргэтэл наад зах нь гурван жил болно гэж үзэж буй юм.

-Манай улс ашигт малтмалын зарим ордоо ашиглах шаардлагагүй. Хэт олон уурхай нээгдлээ гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Стратегийн ач холбогдолтой ордоо гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж үе шаттай ашиглах ёстой гэж бодож байна. Нэг зэрэг нүүрс, зэсийн олон уурхай ашиглах нь зохимжгүй. Үр хойч үедээ баялгаа бид чинь үлдээх учиртай юм. Жилд олборлох нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын хэмжээг төр тодорхой болгох ёстой. Тухайлбал, 2025 он хүртэл хэдий хэмжээний баялаг олборлохоо тооцон гаргах шаардлага бий. Олон орд газраа бүгдийг нь ашиглана гэвэл байгаль орчин сүйднэ. Бас түүнийг ашиглах хөрөнгө оруулалт ч хомс. Иймд нөөц баялгаа үе шаттай, тодорхой бодлогоор ашиглах нь зүйтэй. Хамгийн гол нь, бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа дэмжихийн тулд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  учиртай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан