АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль ирэх сарын 2-нд эхэлнэ гэж албан ёсоор зарлалаа.
Хойд Солонгосын зүгээс байнга эсэргүүцэл дагуулж байдаг, жил бүр болдог цэргийн хамтарсан сургууль энэ удаа сар гаруй үргэлжилж, ирэх дөрөвдүгээр сарын 24-нд дуусах юм байна.
Хойд Солонгосын болзошгүй халдлагад бэлэн эсэхийг шалгадаг Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулийг Пьенян зогсоох гэж өнгөрсөн сард санал тавьсан.
Тэд хоёр улсын хамтарсан цэргийн сургуулийг зогсоовол хариуд нь цөмийн туршилт хийхээ болино гэдэг санал тавьсан ч Вашингтон хүлээн аваагүй юм. АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулийн үеэр Хойд Солонгос элдэв пуужин туршдаг нь бараг уламжлал болсон зүйл.
Ким Чен Ун эцгийнхээ халааг авснаар пуужингийн туршилт бүр эрчимжиж, өнгөрсөн жил гэхэд янз бүрийн 100 гаруй пуужин харвасан гэсэн тоо бий.