Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“HSBC”-гийн босс шагналт цалингаа нууц дансанд хадгалдаг байжээ

Британийн хамгийн том банк “HSBC”-гийн гүйцэтгэх захирал Стюарт Гулливер Хонконг дахь салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа хойш өөрийн авсан шагналт цалинг банкныхаа Швейцарь дахь нууц дансанд хадгалдаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ тэрээр Панамад бүртгэлтэй компанийн нэрээр цалингаа хадгалдаг байж. Банкны эзний нууц дансанд нь 7,7 сая ам.доллар хадгалаатай бий гэж “Guardian” сонин мэдээлж байна.
Олон улсад алдартай “HSBC” банкны нэр хүндийг сэвтүүлэх шуугиант мэдээлэл сүүлийн нэг сарын турш сонин хэвлэлийн хуудаснаас салахгүй гарч буй. Олон улсын эрэн  сурвалжлах сэтгүүлчдийн баг тус банкийг баян чинээлэг үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг татвараас зайлсхийж, Швейцарь дахь хувийн банкинд хадгалахад зуучилдаг байсныг илрүүлсэн юм. Энэ явдалд банкны зүгээс олонтаа уучлал гуйсан ч “HSBC”-гийн нэр хүндэд халтай мэдээллүүд энэ мэтчилэн цуварсаар байна. Тус банкны цэвэр ашиг 2014 онд 17 хувиар унаж, 18,7 тэрбумд хүрээд байгаа. Дээрх мэдээллийн дараа ч хөрөнгө оруулагчдын итгэл буурч, хувьцаа нь зургаан хувиар буурсан юм. Гэсэн ч банкны топ захирлуудын авах шагналт цалинд бараг өөрчлөлт ороогүй гэнэ. Тухайлбал, Стюарт Гулливер 2013 онд найман сая фунтын шагналт цалин авч байсан бол өнгөрсөн жил 7,6 сая болж буурчээ.

0 Сэтгэгдэл
nugel nydeeree garnaa gj"
Хамгийн их уншсан