Олимпын наадмын хамгийн хүндтэй төрлүүдийн нэг, бүх олимпын наадамд оролцсон дөрөвхөн спортын нэг бол туялзуур сэлэм. Монголд хөгжөөд удаагүй байгаа уг спортын “Хар хорум” анхдугаар лигийн тэмцээний шигшээ тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, аваргаа тодрууллаа. Шилдэг 16 сэлэмчин хоѐр сарын турш өрсөлдсөн бөгөөд шөвгийн дөрөвт үлдсэн Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Цэнгэл, Б.Батхүлэг нар Үндэсний соѐл амралтын хүрээлэнгийн их тайзнаа тулалдаж, аваргаа тодруулсан юм. Хагас шигшээд Б.Баттөмөр Б.Батхүлэгийг 2-0 (15-3, 15-9)-ээр, Б.Батхүлэг Б.Цэнгэлийг 2-1 (15-6, 9-15, 15-6)-ээр тус тус ялжээ. Аваргын төлөө улсын аварга Б.Баттөмөр Б.Батхүүг мөн л илт давуу ялснаар анх удаагаа зохиогдсон “Хар хорум” лигийн тэмцээнд түрүүллээ.