Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ард түмэн нь ядуу Умардын удирдагч Ким Чен Ун тансагласаар


БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нийслэл Пеньянд  эрдэмтдэд зориулан барьж байгаа Висон дүүргийн барилгын ажлыг өөрийн тансаг Ан-148 нисэх онгоцноос харж танилцсан зургуудыг өмнөд Солонгосын мэдээллийн төв агентлаг нийтэлжээ. Энэ зургуудийг авсан барууны хэвлэлүүд энэ онгоцыг хэт тансаг онгоц хэмээн нэрлэж байна.

Нэг зураг дээр Ким Чен Ун хар өнгийн пальто өмсөөд улаан модон ширээний ард цагаан бүрээстэй сандал дээр тухалжээ. Түүний өмнө БНАСАУ-ын ардын армийн улс төрийн товчоог тэргүүлдэг дэд маршал Хван Пьон-Со сууж байгаа бол умардын удирдагчийн баруун гар талд хар пальтотой үл таних хүн зогсч байна.
Онгоцны тасалгаануудыг зааны ясаар тусгаарлаж, салоныг цэнхэр хивсээр бүржээ.

Умард Солонгосын 25 сая иргэний ихэнх нь нэн ядуу амьдарч байхад Ким Чен Ун өөрөө хэт тансаг амьдардаг хэмээн Rappler.com тэмдэглэсэн байна. Мөн түүний эцэг Ким Чен Ир онгоцыг төдий л ойшоож үздэггүй, гадаадад зөвхөн галт тэргээр явдаг байсан бол Ким Чен Ун харин ч эсрэгээрээ агаарын тээвэрт дуртай гэж бичжээ.

Умардын мэдээллийн агентлаг ард түмэн нь ядуу амьдарч байгаа болохоор БНАСАУ-ын удирдагч ”унтаж ч чадахгүй”,  ийм ч болохоор түшмэдүүддээ ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэхийг даалгаж байна хэмээн хоёрдугаар сарын эхээр бичиж байсан юм.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Пеньянд Хүний эрх зөрчиж байгаа талаарх  комисс Ким Чен Уны тансаглалдаа зарцуулдаг хөрөнгө 2012 онд 645,8 сая доллар болтлоо өссөн гэж мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл
HOID SOLONGOSD GANTS KIM TANSAGLAJ BAIHAD MANAI MONGOLD DARGA NER ZUUSEN BUHEN TANSAGLAJ BAIGAA SHUU DEE
Монголд адилхан шүү дээ Ард түмэн ядуурч өлсөж байхад эрх баригчид баяжаад хагарах гэж байгаа шүү дээ. Тансаглал нь Кимээс чхэтэрч байгаа
Энийг хэн тансаг онгоц гэдэг юм бэ. Нэг муу орос онгоц л байна даг.
энэ байнга энэ пальтогоо өмч байх юум өөр өмсөх хувцасгүй юм байх даа
хойд содонгост баяр хүргэе. 90 -ээд онд бол хойд солонгосыг яагаад америкийг үзэн яддагийг ойлгохгүй байлаа одоо цаг өөр болох үед энгийн л ойлголт байсан байна. баян онгорио, байнга зодоон хийдэг соёлгүй залууд дургүй бацаанууд байж болно
ugaasaa l hoid solongost bgaa gantshan targan hunshdee
Хамгийн их уншсан