Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн үнэ 90-110 долларт хүрч магадгүй

Хэрвээ ойрын ирээдүйд нэг торх нефтийн үнэ 60-80 долларт хүрэхгүй, мөн үйлдвэрлэлийн шинэ хүчин чадал бий болгохгүйгээр хуучин төслүүдээ царцаах аваас нэг торх нефтийн үнэ 90-110 долларт хүрч магадгүй гэж ОХУ-ын "Роснефть" компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин мэдэгдэв.

“Зах зээлийн суурь үзүүлэлтүүдийг харахад, нэг торх нефтийн үнэ удахгүй 60 эсвэл 80 доллар болж өсч магадгүй. Гэвч хэрвээ зах зээл гажуудвал, мөн үнийн өсөлт хэт удаашралтай байвал,  түүнчлэн одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг царцаан нөөцлөх аваас нэг торх нефтийн үнэ 90-100 долларт хүрнэ гэж “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр дурджээ.

Нефтийн одоогийн үнэ нь зах зээлийн бодит байдлын тусгал биш бөгөөд олборлолтын зардал өндөр байдаг зэргийг харгалзан үзвээс нэг торх нефтийн бодит үнэ 60-100 долларын хооронд байх нь шударга хэрэг мөн хэмээн тэрбээр онцолжээ.

Зах зээлд илүүдэл бий болсны улмаас өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлэн нефтийн үнэ 50—аас илүү хувиар унасан билээ.

0 Сэтгэгдэл
oros moroodol
orosiin moroodol
Хамгийн их уншсан