Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Миланыг зорих азтай хөлбөмбөгчид тодорлоо

 Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар өсвөрийн хөлбөмбөгчдийн дундах зуслан сургалт хоёр дахь жилдээ болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилээс эхлэн Италийн “АС Милан” багийн дасгалжуулагчдыг урьж, хөлбөмбөг сонирхогч хүүхдүүдэд хичээл заалган, тэндээс шалгарсан дөрвөн хүүхдийг Милан хотноо болдог “Дэлхийн хүүхдийн зуслан”-д оролцуулсан билээ. “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөр Улаанбаатар хотноо зургаан хоног үргэлжилж, Милан явах хүүхдүүдийг шалгарууллаа. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн, 13 хүртэлх насны 270 хөлбөмбөгч хамрагдаж шилдгүүдээ тодрууллаа. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч А.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Ч.Мэндээ, Б.Балжинням, Баянзүрх дүүргийн Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн сурагч А.Мөнгөнтулга нар шалгарч Италийг зорихоор болов.

У.Бадам

0 Сэтгэгдэл
udkuu sn hulbumbugchidtei bolohnideee
Хамгийн их уншсан