Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Япон эмч туршилт нэрээр 100 эмэгтэйг хүчирхийлжээ
Яадаг хог вэ
Японы 54 настай нэгэн эмч Хидеюки Ногучи гэгч шинжлэх ухааны туршилт хийнэ хэмээн интернетээр зар тараагаад бүртгэж авсан 100 гаруй эмэгтэйгээ хүчирхийлсэн хэрэг гарчээ.
Agence France-Presse агентлагийн мэдээлснээр бол Ногучи унтаж байх үеийн артерийн даралт хэмжих клиникийн туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж байна гэсэн зарлал гаргажээ.
Хоёр жил хэртэй үргэлжлэх туршилтад оролцохоор 19-40 насны 100 гаруй эмэгтэй бүртгүүлсэн байна. Ногучи тэднийг буудал, амралтын газарт ээлж ээлжээр дуудан хүчтэй үйлчилгээ бүхий хар тамхины бэлдмэл өгөөд унтмагц нь хүчирхийлдэг байсан гэнэ.
Үүнээс гадна цагдаагийнхны тогтоосноор эл “эрдэмтэн” гэмт үйлдлээ видеогоор баримтжуулж дүрс бичлэгээ порно кино хийгчид болон интернет ашиглагчдад худалддаг байжээ. Ийм байдлаар порно гэмт хэрэгтэн 85 мянган доллар олсон гэнэ.
Одоогийн байдлаар хууль сахиулагчид Ногучийн золиос болсон 39 эмэгтэйг тогтоогоод бусдыг нь эрэн сурвалжилж байгаа юм байна.

1 Сэтгэгдэл
2020.01.11