Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Баруун чиглэлийн босоо тэнхлэгийн зам ингээд хэрэггүй болов оо


“БНХАУ-ын Шинжаан-Уйгурын автономит районы эрх баригчид Уулын Алтайгаар дамжин Шинжаанаас Орос руу гарах чиглэлийн шулууан авта зам барихаар төлөвлөж байна. Хятадын тал энэ зам дээр байрлах хилийн Шалган нэвтрүүлэх байр барих газраа тодорхойлж зам барих техник эдийн засгийн үндэслэлээ хэдийнээ боловсруулж эхэлжээ.
Шинжаан-Уйгурын автономит район, Оросын хоорондох бараа эргэлт өнгөрсөн 2014 онд 2,15 тэрбум доллар болсон, Орос бол шинжааны худалдааны гол түншийн нэг  гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Харамсалтай нь шууд харилцах зам байхгүй өнөө хүртэл Монгол юм уу, Казахстанаар дамжиж худалдаа хийж байгаа юм.
Хятадын шинжээчдийн үзэж байгаагаар бол ийн өөр улсаар дамжих нь Орос-Шинжаан Уйгурын худалдаа, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн садаа болж байгаа юм”  гэж  оросын fedpress.ru мэдээлсэн байна.
Үүнээс үзэхэд манай мянганы замын хүрээндбарьсан баруун чиглэлийн босоо тэнхлэг буюу  Улаан байшинт-Ярантын  зам ингээд хэрэггүй болж ач тусаа өгөхөөргүй болж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан