Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францад еврейн хэдэн зуун булшийг тонож сүйтгэжээ


Францын дорнод нутгийн Эльза районд еврейн оршуулгын газарт хэдэн зуун булшийг сүйтгэсэн хэрэг гарчээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд буруутныг олж цээрлүүлэхээ амласан бол Дотоод хэргийн сайд Бернар Казнев энэ үйл явдлыг “Тус улсын үнэт зүйсэд халдсан бас нэг үйлдэл” гэж нэрлэсэн байна. Гэмт хэргийг мөрдөн шалгах ажил эхэлсэн байна.

Оршуулгын газар байдаг Сар-Юньон хотын дарга Марк Сене гэмт этгээдүүд 400 орчим булшийг сүйтгэсэн нь тэнд байсан нийт булшны тэн хагас болж байгааг хэлжээ. Еврейн оршуулгын газарт халдсан ийм тохиолдол 1988 онд гарч 60 булшийг сүйтгэж байсан бол 2001 онд 50 гаруйг сүйтгэж байжээ.
Сайхан Данийн нийслэл Копенгагенд олон нийтийн хэлэлцүүлэг болж, гэгээн Мохаммедын шог зургийг зурсан шведийн зураач Ларса Вилксагийн оролцож байсан кафе руу гэмт этгээдүүд халдаж еврейн нийгэмлэгийн нэг гишүүн амь алдсан юм.
Үүний дараа израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху европын орнуудад амьдарч байгаа еврейчүүдэд хандаж Израильдаа эргэн ирж амьдрахыг уриалсан юм.

Рейтер агентлагийн тэмдэглэснээр Францад 600 мянга орчим еврей амьдардаг нь баруун европтоо хамгийн ихэд ордог байна.

0 Сэтгэгдэл
лалууд лалартаж байна
Хамгийн их уншсан