Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
16 настай амиа золиослогч 16 хүний аминд хүрлээ
Хоёрдугаар сарын 15-ны ням гарагт Нигерт амиа золиослогч эмэгтэйн дэлбэлсэн бөмбөгөнд өртөж 16 хүн нас барсан бол 30 хүн шархадлаа гэж гадаадын хэвлэлүүд мэдээллээ.
Нигерийнзүүн хойд нутгийн Йобе мужийн төв Даматура хотын автобусны зогсоол дээр болсон дэлбэрэлтийг 15-16 насны эмэгтэй үйлдсэн гэж нүдээр үзсэн хүмүүс хэлснийг хэвлэлүүд иш татаж байна. Дэлбэрэлтэд гудамжаар зорчиж явсан хүмүүс, жижиг худалдаа эрхлэгчид байсан, амиа золиослогч өөрөө бас амь алдсан гэж орон нутгийн засаг захиргаа мэдээллээ.
Дэлбэрэлтийг нутгийн зард гарсан террорист байгууллага үйлдээгүй гэжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ын өдөр Нигерийн Майдугури хотод 10 настай амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 19 хүн амь алдаж, 20 хүн бэртэж гэмтэж байсан юм. Тэгэхэд бас зэвсэгт бүлэглэлүүд энэ халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй юм.
Нигерийн умард нутагт лалын улс орондоо шариатын дэглэм тогтоох гэдэг хэт даврагч “Боко Харам” зэвсэгт бүлэглэл идэвхтэй ажиллаж Африкт, тэр дундпаа Нигерт болдог зэвсэгт халдлага, түрэмгийллийн ихэнхийг үйлддэг юм.

0 Сэтгэгдэл