Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад 2015 онд мэндлэх хүүхдийн тоо нэг сая гаруйгаар өснө

Төрөлтийг хязгаарлах бодлогыг өөрчилсний дүнд 2015 онд Хятадад өнгөрсөн оныхоос нэг сая гаруйгаар олон хүүхэд мэндэлнэ.

2014 онд манай улс 2013 оныхоос 470 мянга гаруйгаар олон буюу 16.9 сая шинэ иргэнтэй болсон гэж Хятад улсын Хүн амын холбоо мэдэгдэв.

Тус холбооны мэдэгдсэнээр, жилд төрж буй хүүхдийн тоо 20 сая гаруй байснаа 1990-ээд оноос хойш байнга буурсаар 16 сая орчим болжээ. 2006 онд тус улсад хамгийн цөөн буюу 15.8 сая хүүхэд мэндэлж байжээ.

“Манай улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо цөөрсөн ч төрөлтийг хязгаарласан бодлогод өөрчлөлт оруулсны дүнд төрөлтийн тоо нэмэгдэж байна” гэж БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд ба  Гэр бүл төлөвлөлтийн комиссын дарга Ян Вэньжуан хэлсэн юм.

2014 оны эцсийн байдлаар, нэг сая орчим хос хоёр дахь хүүхдээ гаргах хүсэлтэй байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан