Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Гаалийн байцаагчид 2 жилийн хорих ял оноов

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нарт холбогдох хэргийг энэ сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв.

Иргэн Д.Энхтулга нь Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэхгүйгээр урьдчилан амалж, иргэн Д.Энхтулга, Ю.Эрдэнэчимэг, Б.Очирхүү нараас 800 мянган төгрөгийг хээл хахуульд авч, татварт төлөх 20.507.658.94 төгрөгийг төлүүлэлгүй улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаас Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын ахлах байцаагч П.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих, иргэн Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус оноов. Иргэн Б.Очирхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэн Ю.Эрдэнэчимэгийг цагаатгаж, П.Нямдоржийн хээл хахуульд авсан 800 мянган төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан