Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банкны зээлээ өвсөөр төлөхөөр шийджээ


ОХУ-ын Новосибирск мужийн Куйбышевын районы иргэн Александр Бакшаев Хадгаламжийн банкнаас авсан зээлээ төлж чадалгүй аргаа барахдаа өвсөөр төлөхөөр шийджээ.
Хоёрдугаар сарын 13-ны өглөө гэхэд тус район дахь Хадгаламжийн банкны үүдэнд өвсөн бухал бий болж дэргэд нь “Зээлийн боолчлол устаг”, “Банкирууд ард түмний дайсан” гэсэн хоёр лоозон байсан гэнэ. Бакшаев өөрөө хуульзүйн мэдлэгтэй хүн болохоор Үйлдвэрлэл эрхлэгчдийн тухай Холбооны хуулинд зээлдүүлэгчийн өмнө зээлдэгч нь өөрийн байгаа бүхий л хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэсэн байдгийг иш үндэс болгон өвсөөр төлөхөөр шийдсэн нь энэ гэнэ. Тэгэээд банкны үүдэнд өвс авчирчээ.

Зээлийн дарамт намайг бүр хүзүүгээр минь оосорлочихоод би төлж дийлэхээ болилоо. Тэгэхээр би юу байгаагаараа л төлөх гэсэн минь энэ гэж Александр Бакшаев сэтгүүлчдэд хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан