Өнгөрсөн онд дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний байдал эрс муудсан гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын төрийн бус байгууллагын тайланд дурдсан байна.
Ийм байдалд хүрсэн нь хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэл, тухайлбал, “Лалын улс”, “Боко Харам” бүлэглэлийн үйл ажиллагаа эрс идэвхжсэнтэй олон талаар холбоотой гэж тайланд тэмдэглэсэн байна. Учир нь тэдний талаар бичиж нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид халдах явдал газар авах болсон юм.
Тайланд дурдсанаар, судалгаа явуулсан 180 орны гуравны хоёрынх нь үзүүлэлт өмнөх хэдэн жилийнхтэй харьцуулахад маш муу гарчээ.
Хэвлэлийн эрх чөлөөний байдал муудсан нь мэдээллийн дайн явуулж байгаатай болон төрийн бус янз бүрийн байгууллагын зүгээс хэвлэлийнхэнд дарамт шахалт үзүүлж байгаатай холбоотой гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын Франц дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Кристофер Делуар Франс-Пресс агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.