Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Шоронд хүн барьцаалсан зургаан хоригдол бүгд амиа хорложээ
Тайваны өмнөд нутгийн Гаосюн хотын хорих ангид хоригдож байсан зургаан хоригдол зэвсэглэж хүмүүс барьцаалан 14 цагийн турш байснаа өнөөдөр өглөөний 05 цагийн үед бүгдээрээ нэгэн зэрэг амиа хорложээ.
Тэд өнгөрсөн хугацаанд хоёр машин өгч, шоронгоос гарахад садаа учруулахгүй байхыг шаардаж байснаас хэдэн зуун цагдаа шоронг бүслээд байсан юм. Хэлэлцээр хэдэн цаг үргэлжилж зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Тэд эмнэлгийн тусламж авъя хэмээн шоронгийн эмнэлэг рүү явах замдаа хамгаалалтынхныг барьцаалан зэвсгийн агуулах руу орж дөрвөн автомат, зургаан гар буу, 200 сум авсан юм байна. Барьцаалагдсан хүмүүсийн дотор шоронгийн дарга ч байжээ. Энэ хэргийг зохион байгуулсан гэх Жэн Лидэ нь тайваны гэмт хэргийн “Хулсны холбоо” гэдэг том бүлэглэлийн идэвхтэн бөгөөд хүн амины хэргийн төлөө 28,5 жилийн ял авсан юм байна.
Бүс нутгийн Хуульзүйн дэд сайд Чен Мин Таны мэдээлснээр бол цагдаагийнхан бүслэлтээ хумьж шорон руу дайрах үеэр тэр зургаан хэрэгтэн бүгдээрээ амиа хорлосон байна. Энэ үеэр бусад хүмүүс өртөж гэмтэж шархдаагүй гэж орон нутгийн Central News Agency агентлаг мэдээлжээ.

0 Сэтгэгдэл