Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Доминик Стросс Кан биеэ үнэлэгчидтэй холбогдсоноо мэдээгүй


Олон улсын валютын сангийн дарга асан Доминик Стросс Каны хэргийг шүүх хурал Францын Лилле хотод үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн шүүх хурлын явцад Доминик Стросс Кан өөрт нь үүсгээд байгаа биеэ үнэлэгчидтэй холбогдсон хэрэгт буруугүй гэж мэдэгдсэн байна.

Францад биеэ үнэлэхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг ч  биеэ үнэлэгч-хэрэглэгч хоёрыг хооронд нь зуучлахыг хууль бусад тооцдог. Харин Доминик Стросс Каны тухайд биеэ үнэлэгчдийг оролцуулсан “секс үдэшлэг”-ийг олон арван удаа зохион байгуулсан,  энэ үдэшлэгт оролцох эмэгтэйчүүдийг танил эрчүүд нь зуучилж олж өгдөг байсан хэмээн буруутгаж байгаа юм. Харин Доминик Стросс Кан тийм үдэшлэгт оролцдог байснаа хүлээн зөвшөөрсөн ч тэнд байсан эмэгтэйчүүд биеэ үнэлэгчид гэдгийг огтхон ч мэдээгүй гэж байгаа юм. Хэдий тэрээр өөрийгөө юунд орооцолдсоноо мэдээгүй гэж итгүүлэхийг оролдож байгаа ч түүний эсрэг хэд хэдэн биеэ үнэлэгч шүүхэд мэдүүлэг өгч байна. Тэрээр эмэгтэйчүүдийн тал дээр ямар ч асуудалгүй учраас биеэ үнэлэгчидтэй холбогдох шаардлагагүй гэж хэлжээ. Эмэгтэйчүүд түүнтэй хэрхэн дотно харилцаанд орсноо уйлан ярьж байхад Доминик Стросс Кан инээгээд сууж байсан хэмээн Францын хэвлэлүүд бичиж байна.

2011 онд Олон улсын валютын сангийн даргаар ажиллаж, Францын ирээдүйн Ерөнхийлөгч гэгдэж байх үедээ Нью-Йоркийн нэгэн зочид буудлын үйлчлэгчийг хүчирхийлэхээр завдсан хэргээр баригдаж, албан тушаалаасаа огцорч, улс төрийн карьер нь ч нурж унасан Доминик Стросс Кан тэр явдлаас хойш байнга шүүх цагдаагаар шалгуулж буй. Дээрх хэргийн дуулианаар түүнд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйчүүд ээлж дараалан гарч ирж, шүүхэд өгснөөс гадна өндөр зэрэглэлийн зочид буудалд зохион байгуулдаг “секс үдэшлэг”-ийнх нь тухай мэдээлэл хэвлэлүүдээр илчлэгдсэнээр тэрээр гэр бүлээсээ салж, одоо эдийн засгийн зөвлөх хийхээс хэтрэхгүй байгаа юм. Хэрэв түүний буруутайг тогтоовол 10 жил хүртэл хорих ял, 1,5 сая еврогоор торгох шийтгэл хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан