Африкаас Европыг зорьж явсан 200 гаруй цагаач далайд осолдон алга болжээ. Ливийн эргээс хоёр моторт завинд сууж Европыг зорьсон тэд замдаа Газрын дундад тэнгист осолджээ. Хоёр завинд нийтдээ 203 хүн явснаас дөрвөн өдрийн дараа ердөө есөн хүнийг л аварсан гэж НҮБ-ын Цагаачлалын газраас мэдэгдэж байна.
100 машин хамарсан ослоор хоёр хүн нас баржээ
Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх буудлын ойролцоох замд 100 гаруй машиныг хамарсан томоохон осол гарч, хоёр хүн газар дээрээ нас баржээ. Нисэх буудал болон Сөүл хотын холбодог гүүрэн дээр гарсан ослын улмаас 42 хүн бэртэж гэмтсэнээс наймынх нь бие хүнд байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч мөстсөн гулгаатай зам дээр явж байсан автобус арын машинаа мөргөснөөс үүдсэн гэлцэж байна. Осол гарсан өглөөний есөн цагийн үед өтгөн манантай байснаас өмнөх замд нь осол гарсныг мэдээгүй арын машинууд цуварч ирсээр осол энэ олон машиныг хамарчээ.