Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хари Рамын нэрэмжит тэмцээнд эмэгтэйчүүд алтан цом гардлаа

Хари Рамын нэрэмжит анхдугаар “Гранд-При” олон улсын тэмцээнд оролцсон  23 орноос Монголын эмэгтэй баг 54 оноогоор I байр эзлэн алтан цом гардлаа. АНУ 53 оноогоор II байр, Япон 49 оноогоор III байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 72 кг-ын Гавьяат тамирчин О.Бурмаа хоёр алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Даваасүрэн, 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, 67 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа хүрэл медаль хүртсэн юм.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан