Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөхөр Гамшиг буюу Ким Чен Ун дайснуудаа хэрхэн цаазалдаг вэ


Гадаадын хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол  Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийнхөө дайсан гэж үзсэн хүмүүсээ миномётоор буудаж, гал шүршигчээр шатааж, өлсгөлөн нохдод бариулдаг гэнэ. Өгүүлэх нь....

Манай гаригийн хамгийн хаалттай орон бол БНАСАУ. Иймдээ ч энэ талаарх мэдээлэл тун хомс, Өмнөд Солонгосын тагнуулын алба, хэвлэлүүдийн мэдээ төдийгөөр хязгаарлагдана. Гэхдээ л Ким Чен Уны эрх барьсан гурван жилд цаазаар авсан хүмүүсийн нь жагсаалт нэмэгдсээр, цаазлан хороодог арга нь бас олширсоор байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Миномётоор буудаж юу ч үгүй болгох


Энэ бол 2012 оны аравдугаар сард болсон явдал. Өмнөд Солонгосын эх сурвалжаас иш татан Британийн The Telegraph сонины мэдээлснээр бол залуу удирдагчийн золиос нь Ардын Баилан хамгаалах яамны  сайдын нэгдүгээр орлогч Ким Чхоль болсон байна. Энэ генералын гол буруу нь залуу удирдагчийн эцэг Ким Чен Ирийг оршуулах ёслолын үеэр бусдын адил уйлж хайлан гашуудаагүй, харин ч согтууруулах ундаа уучихсан хөгжилдөж явсан гэнэ.

Ким Чхолийн энэ зохисгүй байдал, удирдагчийнхаа хойноос гашуудаагүй урван тэрсэлсэн нь залуу залгамжлагчийн уурыг хүргэж цаазаар авахыг тушаажээ. Гэхдээ Ким Чен Ун урвагчийг миномётоор  буудаж юу ч үлдээхгүйгээр шийдсэн гэнэ. Өмнөд Солонгосын эх сурвалжийн мэдээгээр бол Ким Чхолийг төрөл төрөгсөдтэй нь хамт нэг дор ийн устгаж санаа амарчээ.

Хаясан амрагтаа зориулсан цээрлэл

Түүний дараагийн цуутай цааз нь дуучин Хен Сонг Вол,  Unhasu Orchestra чуулгын хөгжимчид, бүжгийн хамтлагийнхан байсан гэж дэлхийн хэвлэлүүд бичсэн. Тэд  “гэрийн секс, порно дүрс бичлэг” хийж Хятадад худалддаг байсан гэнэ. Pochonbo Electronic Ensemble хамтлагийн дуучин Хен Сонг Вол бол цаазлуулах хүртлээ  залуу удирдагч Ким Чен Уны амраг байсан, гагцхүү  эцэг Ким Чен Ир нь дуучин бүсгүй Солонгосын их удирдагчийн залгамжлагчид хань болохгүй хэмээн холдуулсан гэдэг.

Ингээд л Ким Чен Ун хуучин амрагаа нөхөдтэй нь хамт гэр бүл төрөл төрөгсдийнх нь нүдэн дээр бүгдийг буудан хороогоод төрөл төрөгсдийг нь бөөнөөр хорих хөдөлмөрийн лагерьт илгээсэн гэдэг. Ким Чен Уныг  хуучин амрагаа цаазлахад нь өнөөгийн гэргий  дуучин Ри Соль Жу түүнтэй хамт байж гар гараасаа барилцан зогсч байсан гэж өмнөд Солонгосын эх сурвалж тухайн үед мэдээлж байсан юм.

Урвагч авга ахад зориулсан ноход


Ким Чен Уны эрх барьсан хугацаанд хамгийн аймшигтай цааз нь өөрийн нь авга болох Чан Сон Тхэкийг 2013 оны арванхоёрдугаар сард цаазалсан цааз. Тэр бол Ким Чен Уны эцгийн нь эгчийн нөхөр л дөө.

Чан Сон Тхэк бол нэгэн цагт БНАСАУ-ын хоёр дахь хүн гэж нэрлэгдэж, залуу удирдагчийг далдаас чиглүүлж явсан хүн. Түүнийг төрийн эргэлт хийх гэсэн, төрийн дээд байгууламжийг сүйтгэхээр завдсан, авлига авсан, ёс суртхууны доголдолтой гэсэн хэргээр шийтгэж Үндэсний Аюулгүй байдлын хорооны шийдвэрээр цаазалсан. Хятадын нэгэн сонинд нийтэлснийг үзвэл Чан Сон Тхэкийг түүний хамтрагч таван хүний хамт өлсгөлөн хорьж байсан 120 нохойд амьдаар нь хаяж өгөөд Ким Чен Ун болон өндөр албаны бусад хүмүүс харж байсан гэдэг. Удирдагч Ким Чен Ун энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Энд тэдний бүх төрөл төрөгсөд, бр бага насын хүүхдийг ч хамт цаазалсан гэдэг.

Гал шүршигчээр шатаах


Умард Солонгосын бөөнөөр хэлмэгдүүлэлтийн нэг нь 2014 оны дөрөвдүгээр сард болсон гэдэг. Өмнөд Солонгосын хэвлэлийн мэдээгээр бол энэ үеэр 1200 орчим албан тушаалтныг гэр бүлийнхний нь хамт заримыг нь цаазалж, заримыг нь бөөнөөр хорих хөдөлмөрийн лагерьт илгээсэн байна.

Энэ удаад тэрээр цаазаар авах шинэ арга сэдсэн нь галаар шүршигч ашиглан буруутныг амьдаар нь шатаах арга байсан. Ийм “хүндлэл”-ийг урвагч Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан О Сон Хон хүртсэн байна. Түүнийг яамныхаа удирдлагын түвшинд авлига цэцэглүүлсэн, хувийн хамгаалалтаа хэт өндөр хэмжээнд байлгаж төрийн удиардагчийн хэмжээнд аваачсан зэрэгт буруутгаж ийнхүү амьдаар нь шаржээ.
Гэхдээ 1200 хүнийг бүгдийг нь цаазлахад их удирдагч өөрөө биечлэн  оролцож харах сонирхол байсангүй.  Өмнөд Солонгосын хэвлэлийн мэдээлснээр бол бусад хүмүүсийг Кан Коны нэрэмжит цэргийн академийн буудлагын талбайд аваачин нам, засаг, цэргийн өндөр албан тушаалтнуудын нүдэн дээр пулемётоор буудан хороосон гэнэ.

Ердөө энэ 2015 он гараад Умард Солонгост дахиад л цэвэрлэгээ болж  БНАСАУ-ын Зэвсэгт хүчний Оперативын газрын дарга Пхен Ин Соныг нэгдүгээр сарын сүүлчээр баривчилж цаазаар авсан  гэж Өмнөд Солонгосын тагнуулын газрын мэдээллээс иш татан хэвлэлүүд бичиж байна. Дөрвөн одтой энэ генерал,  удирдагч Ким Чен Уны саналыг хүлээн зөвшөөрөлгүй өөрийнхөөрөө зүтгэсэн бололтой. Санал зөрөлдсөн шалтгааныг болон хэрхэн цаазалсан тухай хэвлэлүүд мэдээлээгүй  байна.

Умард Солонгосын удирдагчийн дараагийн золиос нь хэн байх бол. Хэн байх нь гол биш, мэдээж тэрээр буруутныг олно, тэр нь цэргийнхнээс байж ч магад. Харин яаж цээрлүүлж, хэрхэн ямар аргаар цаазлах бол гэдэг нь л......Арай  пуужин, цөмийн цэнэг.......хэмээн “Аргументы и факты” сонинд бичжээ.

0 Сэтгэгдэл
болж л байна.....өмнө зүгийн ноёдын түмэн зөв
овоо шүү дээ...........яахав эр хүн
сайн залуу
Harin tiimee. Ene avilgaliin eh survaljiig vndseer ni ustgaval ch
Avilga avch ulsaa hudalddag nohduudiig ingej shataaval zohino
30 aad onii mongol shig
setguulch yamar hamaatai yum be. Delhiin hevleluud deer bichseniig l orchuulaad tavisan biz. itgeh ugui ni hunii ooriin l hereg bish uu
Хүнийг хэлэх яах вэ, манай монгол ямар байгаа билээ. Ардчилсан орон гэдэг болохоос биш өлсгөлөн нүүрлэчихээд байгаа юм биш үү. Элбэгдорж, Сайханбилэг нар яахав төрийн хангамжинд байгаа хүмүүс
Ингэж гутаах аргыг манайхан гаргуун эзэмшсэн 76+1 ӨӨРСДИЙГӨӨ ТОЛИНД САЙН ХАРЦГАА
Тэндээ очиж сайхан амьдар
Нэг талыг барьж муу хэлж гутаасан сурталчилгаа гэж ийм муухай аюултай. Цаазалсан байж болно,гэхдээ тийм харгис хандана гэж яаж байх вэ. Хойт солонгосыг гутааж муутгах гэж гүтгэж гүжирдэж байна.Үргэлж ингэдэг шүү дээ.
ene america terguutei baruuniihanii zohioson irgediin dund hois solongos aimshigtai geh hudal shuurhal taraah gesen oroldlogo bnshde manai setguulchid unen hudliig n medehgui bj ingej bichij bolohgui bha
Тэндээ очиж сайхан амьдар
Ene hudlaa.
орчуулсан юм биш үү. Үнэн гээгүй байна шүү дээ
байж болох л юм. Дэлхийн хэвлэлүүд шуугиад байдаг шүү дээ. Манай худалдагдсан хэдэн бөгсөө чирсэн сэтгүүлч биш дээ
Ene hudlaa.
Arai ch iim bish yum daa, yamar eh survalaas naad heden oguulberee orchuulay. Orosiin neg balai soniniig halit durdaj, durdsan ch gej unen ch yumuu uhsn. MANAI HAJUUD L DEER BAIH SHUU.
Америкуудын зохиосон огт худлаа гүтгэлэг байсан ш дээ. Манай эргүү хэдэн сэтгүүлчид тархиа угаалгачихсан юм байна л даа. Энэ хүн шиг эх оронч хүнийг манай Монголоос одоо хайгаад олохгүй шүү
орчуулсан юм биш үү. Үнэн гээгүй байна шүү дээ
монголд хэдэн сар ирж ажиллахүй юм байх да
Harin tiimee. Ene avilgaliin eh survaljiig vndseer ni ustgaval ch
Шал худлаа зүйл зохиож бичих юм. АНУ,Өмнөт Солонгосууд ийм аргыг олон жил хэрэглэж байгаа.Энэ аргыг ирак,ливи, украйн, афганистанд хэрэглэсэн. Үр дүнд нь нэг цусны ах дүү төрөл төрөгсөд бие биетэйгээ алалцсан
ene hudlaa bhoo amerik l busdaar jigshuuleh gej l zohoison guivuulga
энэ бол худлаа суртал ухуулга. үнэн байсан бол зөв. манай монголд ийм аргаар цааш нь харуулчих хүмүүс төрийн өндөр албанд мөн ч олон байна даа
Hudlaa surtal uhuu*****
ҮНЭН ҮҮ? ИЙМ ЯРГАЧИН БАС БАЙНА АА...
аймаар хэлэх ч үг алга даа
Хамгийн их уншсан