Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инглук Шинаватраг хил давахыг хориглов

Тайландын эрх баригчид  Ерөнхий сайд асан Инглук Шинаватраг хил давахыг хоригложээ. Тэрээр энэ сарын 22-ныг хүртэл гадагшаа явах хүсэлт гаргасан ч энэ сард болох шүүх хуралд өөрийн биеэр байх ёстой гэсэн шаардлагаар шалтаглан хил давах эрхийг нь хаагаад байна. Хэрэв Инглук Шинаватраг хил давуулчихвал ах Таксин Шинаватра шигээ хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийн хилийн чанадад бүгчихнэ гэж Тайландын эрх баригчид болгоомжилж байгаа бололтой.

2011 онд Тайландын анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байсан Инглук Шинаватра 2014 оны тавдугаар сард Үндсэн хуулийн шүүхээс огцруулах хүртэл Засгийн газар тэргүүлж байв. Түүнийг суудлаасаа буумагц цэргийнхэн засгийн эрхийг гартаа авч, өнгөрсөн нэгдүгээр сард улс төрд орох эрхийг нь таван жилээр хориглосон. Энэ бүхэн түүнийг Ерөнхий сайд байх үедээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, тариачдын тарьсан будааг зах зээлийн ханшаас өндөр үнээр авч, улсын экспортод хүндрэл учруулсан гэдэг хэргээс үүджээ. Түүнийг тариачдад нүүр тал олж, саналыг нь худалдан авахын тулд зориуд өндөр үнээр будаа худалдан авсан хэмээн буруутгаж, одоо энэ хэргийг нь шүүхээр тов зарлаад байгаа юм.  Хэрэв энэ хэрэгт буруутай буюу албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол 10 жил хүртэл хорих ял сонсох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан