Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мисс бүсгүйгээр энхийн хэлэлцээрт зуучлуулахыг хүсчээ

Колумбын “Фарс” зэв­сэгт бүлэглэлийнхэн Зас­гийн газартайгаа эн­хийн хэлэлцээр хийхдээ мисс бүсгүйг зуучлагч болгох санал тавьжээ. Колумбид болсон “Miss Universe” тэмцээнд түрүүлээд удаагүй байгаа Паулина Вега хэмээх гоо бүсгүйд тэд энэ саналаа тавьжээ. 22 настай мисс бүсгүй зэвсэгт бүлэглэлийнхэнд хараахан хариугаа өгөөгүй байгаа гэнэ.

“Фарс” бүлэглэлийнхэн 1964 оноос хойш 50 гаруй жилийн турш Засгийн газрынхаа эсрэг тэмцсээр ирсэн. Тэдний зэвсэгт бослогын хөлд 200 гаруй мянган хүн амь үрэгдсэн бөгөөд тэд сүүлийн хоёр жил эрх баригчидтай энхийн яриа хэлэлцээр хийж буй  ч тодорхой үр дүнд хүрээгүй л байгаа юм. Хоёр талын аль аль нь ярилцаж тохиролцох хүсэлтэй байгаа ч тэдний хэлэлцээ гацаанд орчихоод байгаа учир гуравдагч тал оролцох шаардлага гарч иржээ.
Паулина Вега миссийн тэмцээний асуулт хариултын шатанд оролцохдоо “Колумбид энхтайван тогтоохсон гэж хүсдэг” хэмээн хэлсэн нь Фарсынхны анхааралд өртсөн бололтой, хэлсэн үгээ бодитоор биелүүлэхэд өөрийн биеэр оролцох боломжийг нь олгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан