Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын жихадууд Сирид амиа алдсаар

Францын өмнөд хэсэгт орших Люнел хэмээн жижиг хотоос 17 хүн Лалын улс, Аль-Кайда бүлэглэлд нэгдэхээр Сирийг зорьжээ. Ердөө 27 мянган хүн амтай, амар тайван энэ хотоос гурван ч эрэгтэй эхнэр, найз бүсгүйгээ дагуулан дайны бүс рүү явж, нэг гэр бүл нь тэндээ хүүхэд төрүүлсэн гэнэ.
Харин Францын хэмжээнд 50 хүн Сири, Ирак руу явж, Лалын улс бүлэглэлтэй нэгдсэн байна. 26-44 насны тэдгээр залуус чухам яагаад тив алгасан Лалын улсыг зорьж очсон нь гайхшрал төрүүлж байгаа ч амьдралын тодорхой зорилгогүй, өдөр хоногийг өнгөрөөж ядсан тэдэнд террорист бүлгүүдийн интернэтээр цацдаг ухуулга сурталчилгаа шашин мэт нөлөөлж, сонирхлыг нь татдаг байх гэж тайлбарлах нь ч байна. Ийнхүү эх нутгаа орхисон франц жихадистуудын таван хүн тутмын нэг нь мөргөлдөөний бүсэд амиа алдсан гэсэн тоо бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан