Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн охин аавынхаа сургуулийг сонгох уу

АНУ-ын Ерөн­­хийлөгч Б.Оба­ма­гийн том охин Ма­лиа Нью-Йорк руу явж, тэндэхийн их сургуулиудыг су­дал­­­жээ. Охиныхоо ирээдүйн сур­гуулийг сонгоход тусла­­хаар тэргүүн хатаг­тай ч бас Нью-Йоркт ирсэн байна. Тэд Нью-Йоркийн их сургууль, Барнард коллеж, Колумбиагийн их сургууль дээр очиж танилцжээ. 16 настай Малиа Обама өнгөрсөн зун Стэнфорд болон Калифорни-Беркелигийн их сургуультай тусгайлан танилцаж байсан юм.
Одоо Вашингтон дахь Сидвеллийн найзууд хэмээх сургуульд сурдаг Ерөнхийлөгчийн охин 2016 онд буюу аавыгаа Цагаан ордноос буцах жил их сургуульд орох юм. Кино найруулагч болох сонирхолтой гэдэг Малиа Обама ирээдүйн сургуулиа сонгохдоо зөвхөн өөрийн дур сонирхолтой мэргэжил чиглэлийг харгалзаад зогсохгүй аюулгүй байдлыг нь хэр сайн хангаж чадахыг ч бодолцох юм байна. 10 настайгаасаа хойш Цагаан ордонд амьдарч байгаа Малиаг аавынхаа сурч байсан Колумбиагийн их сургуулийг сонгож магадгүй гэлцэж байна. Ерөнхийлөгч Б.Обама 1983 онд энэ сургуулийг төгсчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан